Япон улсад ажиллах хөдөлмөрийн нөхцөл
1. Цалин ба бусад зардал
Япон улсын засгийн газраас тогтоосон тухайн бүс нутгийн цалингийн доод хэмжээнээс багагүй цалинг сар бүр танд олгоно. Мэдээж ажлын төрөл, ур чадвар болон хүлээн авч буй компаниас шалтгаалан цалин харилцан адилгүй байна. Японд таны авах цалингийн доод хэмжээ ойролцоогоор 3,200,000 төгрөг гэж тооцох хэрэгтэй бөгөөд мэдээж үүнээс өндөр цалин мэдээж авч болно. Их бага ч бай цалин авч байгаа бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгалд хамрагдах хамрагдана. Тэгэхээр тус цалингаас татвар суутгаж гар дээр 2,500,000 төгрөг орчим ирэх бөгөөд үүнээс байрны түрээс, тог, ус, гааз, гар утас, интернет, хоол, хэрэглээний зардлуудаа хасаад үлдсэнээр нь хичээвэл хуримтлал үүсгэх боломжтой.
*Гадаадад ажиллаж амьдарч байгаа гэхээр аймаар өндөр цалин аваад цөм баяжна гэсэн ойлголт огт биш гэдгийг нууж хаалгүй хэлмээр байна.
2. Амралт ба цалинтай амралт
Японд цалинтай амралт байдаг боловч бидний мэдэх ээлжийн амралт биш юм. Урт хугацаагаар цалинтай чөлөөгөө биеэр эдлэх хүн бараг л байхгүй. Яагаад гэхээр хамт ажиллаж байгаа хүмүүсдээ төвөг удна гэж үздэг. Хүндэтгэх шалтгаангүй л бол бараг амрах талаар бодоод хэрэггүй. Харин хавартаа “Алтан долоо хоног” гэж олон баярын өдөр нь дараалан тохиодог өдрүүддээ чөлөөтэй сайхан амарч баярладаг.
3. Амьдрах байр
Японд үл хөдлөх хөрөнгийн түрээс өндөр байдаг. Томоохон хотууд буюу Токио /нийт 23-н дүүрэгтэй/, Осакад байр болон үл хөдлөх маш өндөр өртөгтэй. Олон метро болон галт тэрэг дамжих алс зайтай газраа харьцангуй хямд байх байна. Хэт хямд байрнаас мөн та болгоомжлох хэрэгтэй. Япон улсын компанитай гэрээгээр ирж байгаа бол таны орон байрны асуудлыг тус компани бүрэн хариуцана гэж ойлгож болно. Том компаниуд бол шяатакү буюу өөрсдийн компанийн ажилчдадаа зориулсан орон сууц аппартменттэй байдаг. Мэдээж байрны төлбөрөө та цалингаасаа төлнө.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!
2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について
2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて
