Япон Улсад “Ур чадвартай ажилтан” –ын шалгалтад хамрагдах иргэдийн анхааралд/「特定技能」の在留資格希望者へ

2020-08-03  

Япон Улсад “Ур чадвартай ажилтан” –ын шалгалтад хамрагдах иргэдийн анхааралд:
Япон Улсын Хууль зүйн яамнаас 2020 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн “Ур чадвартай ажилтан” илгээх хүлээн авах тогтолцооны хүрээнд Япон Улсад зохион байгуулагдах Япон хэл, ур чадварын шалгалтын  журамд өөрчлөлт оруулсан билээ.

Өнөөг хүртэл, Япон Улсад журмын дагуу нийт 15-н салбарт ажиллах хүч авагч эхлэхээр ур чадварын шалгалтууд шат дараалалтайгаар амжилттай зохион байгуулагдаж байна. Анх тус шалгалтыг зөвхөн Япон улсад урт, дунд хугацаанд оршин сууж байсан эсхүл одоо амьдарч буй гадаад иргэд өгдөг байхаар зохицуулалт хийгдэж байсан бол шинэ журмаар богино хугацаагаар оршин суух визтэй болон аяллын визээр ирсэн иргэд ч шалгалт өгөх боломжтой болсон тухай бид өмнө мэдээлж байсан билээ.
Иймд Япон улсын хууль зүйн яамнаас гаргасан Богино хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй иргэд шалгалт өгөх бол доорх болзлыг хангасан байна.
Хуучин заалт үүнд:

1.Япон Улсад урт, дунд хугацаанд оршин сууж буй гадаадын иргэн биш эсвэл өмнө нь урт, дунд хугацаанд оршин сууж байгаагүй иргэн/中長期在留者でなく,かつ,過去に日本に中長期在留者として在留した経験がない方
2.Япон Улсад суралцаж байх явцад сургуулиа хаясан эсхүл сургуулиас хөөгдсөн оюутан биш байх/退学・除籍留学生
3.Ажлаа орхин зугтаж алга болсон дадлагажигч/失踪した技能実習生
4.Тусгай үйл ажиллагаа болон оршин суух зөвшөөрөлтэй иргэн/「特定活動(難民申請)」の在留資格を有する方
5.Дадлагажигч/技能実習生 зэрэг ур чадвартай дадлагажигчаар ажиллах болзлыг хангахуйц оршин суух зөвшөөрөлтэйгөөр оршин суугч иргэн/技能実習等,当該活動を実施するに当たっての計画の作成が求められる在留資格で現に在留中の方

Шинэ заалтаар:

1. Япон улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн өгөх эрхтэй/在留資格を有している方であれば受験することができます。
2. Богино хугацааны визтэй иргэн тус шалгалтыг өгөх эрхтэй/在留資格「短期滞在」をもって日本に在留する方でも受験が可能(中長期在留歴がなくても受験可能)です。
3. Оршин суух зөвшөөрөлгүй, хууль бус оршин суугч, харласан иргэдийн хувьд тус шалгалтыг өгөх боломжгүй хэвээр
байгаа/在留資格を有していない方(不法残留者等)については,引き続き受験は認められません。

Дээрх шалгуурыг хангаж байвал Япон Улсад зохиогдох шалгалтад 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хамрагдах боломжтой бөгөөд 2020 оны  3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хуучин журмаар Япон Улсад зохицуулалт хийгдэж байгаа гэдгийг анхаарна уу.

http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri01_00135.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*