Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29  

2018 оны 12 сарын Засгийн газрын ээлжит бус хурлаар “Ур чадвартай ажилтан”-ны оршин суух зөвшөөрлийг шинээр оруулах “Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлал, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль, Хууль зүйн яамыг байгуулах хуулийн зарим нэг заалтад өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдсан. 2019 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллах хүчний хомсдолтой аж үйлдвэрийн салбарт “Ур чадвартай” гадаадаад ажилтан  хүлээн авах боломжтой болсон.
Энэхүү  “Ур чадвартай ажилтан”-ны оршин суух зөвшөөрөл нь жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн ажиллах хүчний хомсдолыг арилгах зорилготой юм. Япон улс нь үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх болон дотоодын ажиллах хүчнээр хангах арга хэмжээг авч буй  хэдий ч ажиллах хүчний нөөцийг хангалттай бүрдүүлж чадахгүй хүнд нөхцөлд байгаа аж үйлдвэрийн салбарт тодорхой мэргэжлийн ур чадвартай шууд ажиллах боломжтой ажиллах хүчнийг  гадаадаас хүлээж авах юм.
 “Ур чадвартай ажилтан”-ны оршин суух зөвшөөрлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж харна уу.
Хууль зүйн яамны цахим хуудас
(http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri01_00127.html)
Ур чадвартай ажилтаны шалгалт
Монгол улсад өгч болох шалгалтын цахим хуудас
Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Япон хэлний суурь шалгалт (https://www.jpf.go.jp/jft-basic/#mng_cont)
Асаргаа сувилгаа (Япон хэл болон ур чадвар) https://www.mhlw.go.jp/stf/newpage_000117702.html
Агаарын тээвэр https://www.jaea.or.jp/
 
Бусад шалгалтын (Япон улсад шалгалт өгөх) тухайд доорх цахим хуудсуудаас мэдээлэл авна уу.
Асаргаа сувилгаа (Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цахим хуудас)
Барилга байгууламжийн цэвэрлэгээ (Японы барилгын засвар үйлчилгээний нийгэмлэгийн цахим хуудас)
Эд анги, хэв үйлдвэрлэл (Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны цахим хуудас)
Аж үйлдвэрийн техник,тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл (Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны цахим хуудас)
Цахилгаан, цахим мэдээлэлтэй холбогдох үйлвэрлэл (Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны цахим хуудас)
Барилга (барилгын мэргэшсэн хүний нөөцийн байгууллагын цахим хуудас)
Хөлөг онгоц, усан онгоцны үйлдвэрлэл (Японы тэнгисийн холбооны цахим хуудас )
Автомашины засвар үйлчилгээ(Японы автомашины засвар үйлчилгээний холбооны цахим хуудас)
Агаарын тээвэр (Японы нисэхийн технологийн нийгэмлэгийн цахим хуудас)
Зочид буудал (Зочид буудлын салбарын ур чадварын шалгалтын төвийн цахим хуудас)
Хөдөө аж ахуй (Японы хөдөө аж ахуйн танхимийн цахим хуудас)
Загас агнуурын аж ахуй (Японы загасны аж ахуй эрхлэгчдийн холбооны цахим хуудас)
Хүнсний үйлдвэрлэл (Гадаад иргэний хүнсний үйлдвэрлэлийн ур чадварын үнэлгээний байгууллагын цахим хуудас)
Нийтийн хоолны салбар (Гадаад иргэний хүнсний үйлдвэрлэлийн ур чадварын үнэлгээний байгууллагын цахим хуудас)
Шалгалт өгөх эрх
2020 оны 4-р сарын 1-ний өдрөөс хойш ур чадварын шалгалтын хамрах хүрээг өргөтгөхөөр болсон.
Өнөөг хүртэл “Ур чадварын шалгалт”-ыг зөвхөн Япон улсад дунд болон урт хугацаанд оршин сууж байсан мөн өдгөө оршин сууж буй хүн өгөх боломжтой байсан бол  2020 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн Япон улсад хууль ёсны зөвшөөрөлтэй зорчиж буй болон оршин сууж буй хүн болгон өгөх боломжтой боллоо. Иймд өмнө нь Япон улсад дунд болон урт хугацаанд оршин сууж байгаагүй ч шалгалт өгөх зорилгоор богино хугацаагаар зорчиж буй хүн энэхүү шалгалтыг өгөх боломжтой.
Богино хугацааны аялалын визний талаар доорх холбоосоор орж танилцана уу.
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/sasyo_ryouji_kakusyuevent_jpn_180905.html

 “Ур чадвартай монгол ажилтан”-г  илгээх  
Монгол улсын иргэний “Ур чадвартай ажилтан”-ны оршин суух зөвшөөрлийн талаарх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (http://hudulmur-halamj.gov.mn/) хариуцна. Дадлагжигч илгээдэг байгууллага нь  ур чадвартай ажилтанг илгээх боломжгүй болохыг анхааралдаа авна уу.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*