Гадаад дадлагын оюутан

Дадлага буюу “internship” гэдэг нь их сургуульд суралцаж байгаа оюутан ажлын гараагаа эхлүүлэхийн өмнө аж ахуй нэгж байгууллага дээр дадлага хийх боломжыг олгодог Японы боловсролын системийн нэг хөтөлбөр юм. Энэхүү боловсролын хөтөлбөрт Японы их сургуулийн оюутнаас гадна Гадаадын их сургуулийн оюутан ч мөн адил хамрагдах боломжтой ба Японы аж ахуй нэгж байгууллага дээр цалинтай дадлага хийж дадлагын кредит оноогоо ч давхар тооцуулах боломжтой юм.


 Жич: зөвхөн баклаврын зэргээр суралцаж байгаа оюутан хамрагдах боломжтой.

 Гадаад оюутан Японд дадлага хийснээрээ Япон хэлний чадвараа ахиулахаас гадна, Японы соёл, нийгмийн “ажлын байрны” хэв журамтай танилцаж суралцдаг. Тухайн оюутан дадлагын хөтөлбөрөө дуусгаад эх орондоо буцаж сургуулиа төгссөний дараа эргээд Японд ажилд орох эсвэл Японы хөрөнгө оруулалттай компанид ажилд орох тохиолдол цөөнгүй байдаг.

 Мөн глобалчлалын эрин үед гадаад хүн ажилд авахаар төлөвлөдөг болсон Японы компаниуд улам ихсэж байна. Мэдээж шууд гадаад хүн ажилд авахаас зайлсхийж эрсдэлээ тооцдог компани ч их байдаг. 

Тийм учраас манай байгууллага дадлагын хөтөлбөрөөр дамжуулан гадаадын их сургуулийн оюутанг өөрийн компанидаа дадлага хийлгэсний үндсэн дээр өндөр түвшний боловсон хүчинг олж авч үндсэн ажилтнаар ажилд авах нэгэн боломжыг танай компанид санал болгож байна.

 Ирээдүйтэй залуу боловсон хүчинд ”оюутанд” өөрийн компаниа сурталчилж цаашлаад ажилд авахад, мөн шинэ гадаад соёлыг нэвтрүүлснээрээ компанийн дотоод уур амьсгалаа сайжруулахаас гадна олон улсын соёлыг нэвтрүүлэхийн тулд дадлагын оюутны хөтөлбөрийг ашиглан өөрийн компанидаа дадлага хийлгэдэг болсон аж ахуй нэгжүүд улам бүр нэмэгдэж байна.
 Та бүхэн сонирхож байвал манай байгуулагад хандаарай.

Гадаад оюутанд зориулсан дадлагын визний төрөл

Гадаадын их сургуулийн оюутан дадлагын хөтөлбөрт хамрагдахад мэдүүлэх визний талаар