Японд ажиллах бол

Японд ажил горилж буй нийт төгсөгчдөд буюу оюутнуудад

Японд суралцаж төгссөнийхөө дараа Японд ажиллаж амьдрах хүсэлтэй гадаадын маш олон иргэдтэй уулзаж, зөвлөгөө өгдөг. Мэдээж энэ тэдний бодож байгаа шиг хялбар зүйл биш юм.

※Тэр дундаа “Техник технологи, хүмүүнлэгийн боловсрол, олон улсын бизнес” гэсэн зэрэглэлээр виз авах нь маш өндөр шалгууртай. Ажлын байр бэлэн ч оршин суух зөвшөөрлийн үнэмлэх буюу виз гарахгүй бол Японд ажиллах боломжгүй. Иймд нэн түрүүнд оршин суух эрхийн үнэмлэх буюу виздээ анхаарч суралцах визээ ажиллах визээр шинэчлэх тухай судлаж мэдсэн байх нь чухал.

Ингээд гадаадын иргэд Японд ажиллахын тулд бүрдүүлэх бичиг баримтын мэдээллийг хүргэж байна. Японы цагаачлалын албаны шалгуурт тухайн хүний мэдлэг, ур чадвар, ажлын туршлага (10-аас дээш жил) байх ба тухайн ажил горилогчдын цаашид хийх ажил нь өмнө хийж байсан ажилтай нь хэрхэн уялдаж байгаа зэрэг чухал үзүүлэлт болдог.

Доорх хүснэгттэй танилцана уу. Японы ажил хөдөлмөр эрхлэх виз олгогддог бөгөөд, тус шаардлагыг хангасан тохиолдолд олгогдоно.

зөвшөөрлийн(үнэмлэх)  
Олон улсын харилцааХууль, эдийн засаг, социологи, бусад мэдлэгийг Япон улсад төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай байгуулсан гэрээ, гадаад соёл иргэншилд үндэслэсэн сэтгэлгээ, бизнесийн үйл ажиллагаа олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар Орчуулагч (Аман болон бичгийн орчуулага)
Гадаад хэлний багш Худалдааны
компанийн үндсэн ажилтан
ТехникШинжлэх ухаан, инженер болон бусад байгалийн шинжлэх ухааны салбар дахь технологийн мэдлэгт суурилсан үйл ажиллагааны салбарууд орно. SE・Программ
хангамж,
Компьютерийн инженерчлэл
Ур чадварЯпон дахь төрийн болон хувийн байгууллагатай хийсэн гэрээн дээр тулгуурлан хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн тусгай ур чадвар шаардах ажилууд Хоол хүнсний чиглэлийн технигч
Японы цагаачлалын албаны доорх веб хуудсаар орж бусад оршин суух зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
http://www.immi-moj.go.jp/

Дээрх шалгуураас гадна Японы Цагаачлалыг албаны шалгуурын чухал үзүүлэлтийн тухай

Дээрх ажлын үндсэн шалгуураас гадна Японы Цагаачлалы албаны шалгуурын чухал хэд хэдэн үзүүлэлт байдаг

Өөрийн улсын иргэнээ бус заавалчгүй яагаад гадаадын иргэнийг ажилд авах хэрэгтэй байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Иймд виз горилогчоос олон талын мэдээлэл авснаар тухайн хүний хүсэж буй ажилд зуучлаж, виз мэдүүлэх өргөдөл гарган цагаачлалын албанд шаардлагатай материалын хамт хүргэх юм. Японы цагаачлалын албаны хамгийн гол хардаг үзүүлэлт бол дан ганц өргөдөлөөр ч виз гарах тохиолдол байдаг гэхэд хэлсдэхгүй. Тухайн өргөдөлөөс гадна дараах материалуудыг бүрдүүлэж өгөх шаардлагатай.

【 Ажил горилогч буву хувь хүний бүрдүүлэх бичиг баримт 】
①Паспорт эх хувиараа
②Япон улсад оршин суух зөвшөөрлийн үнэмлэх эх хувиараа
③Анкет
④Дипломын эх хувь, дүнгийн хуулбарын хамт, (дотоодын болон Японы дээд сургууль, Японы мэргэжлийн сургуулиуд хамаарна.)
⑤Татвараас чөлөөлөх гэрчилгээ
⑥Эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгал төлдөг бол татвар төлсөн баримт

⑤⑥Албан ёсны бичиг баримт байх шаардлагатай бөгөөд манай компанийн хувьд хамгийн түрүүнд хүсэлт гаргагчаас шаарддаг бичиг баримт болно.

【 Ажил олгогч талын буюу Япон талын компани бүрдүүлэх бичиг баримт Компанийн мэдээлэл бүхий бичиг баримт шаардана 】
Ажил олгогч талын буюу Япон талын компани бүрдүүлэх бичиг баримт Компанийн мэдээлэл бүхий бичиг баримт шаардана
  1. Компанийн гэрчилгээ (3 сарын дотор олгосон)
  2. Санхүүгийн тайлан (шинэ компанийн хувьд дараагийн нэг жилийн бизнес төлөвлөгөө)
  3. Компанийн үйл ажиллагааны танилцуулага материал (Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх хэвлэмэл болон хэвлэмэл бус вэб хуудас зэрэг бүгд хамаарана)
  4. Өмнөх жилийн цалин, орлогын татварын тайлан (тамгатай хуулбар) Хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөр эрхлэх хугацаа, албан тушаал, цалин хөлсний дараах үйл ажиллагааны агуулгатай бичиг баримт (хөдөлмөрийн гэрээ, ажил эрхлэлт, бичгээр мэдэгдэх г.м.)
Манай компанийн зүгээс таньд бүх бололцоогоороо туслах болно.
Мөн бусад нэмэлт материал хавсаргаж болно.

Оршин суугаа газраа өргөдөл гаргах зэрэг бусад шаардлагатай материалыг Японы Хууль Зүйн Яамны вэб сайтаас харна уу.
http://www.moj.go.jp/~

Дээрх хуудсанд гадаадын иргэдэд зориулсан Японд ажил хайхад хэрэгтэй мэдээлэлүүд болон бусад холбогдолтой вэб хуудсууд байрладаг. Энэ нь гадаадын иргэдийн хувьд давашгүй хана хэрэм мэт санагдан ажлын байр хайхаас шантархад хүргэдэг .

Тиймээс бид ажил олгогч компаниудтай биечлэн уулзаж, ажил горилогчийн анкетийг урьдчилан танилцуулаж хооронд нь зуучлах үйлчилгээ мөн үзүүлэж байна.

Одоогын ажлаа өөрчлөж шинэ ажилд орох гэж байгаа бол заавал уншаарай

就労資格証明書

こЭнд Японд оршин суух визтэй ажил эрхэлж байгаа боловч өөр ажилд орохыг хүсч буй тохиолдолд доорхи материалыг бүрдүүлэнэ.

Тус зургаар үзүүлсэн шар хуудсыг Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гэнэ.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гэдэг нь Японд оршин сууж буй гадаадын иргэний хүсэлт дээр тулгуурлан Японд ажиллах хүч болохыг хуулиар зөвшөөрсөн баримт юм.

Нарийн мэдээлэлийг Японы Цагаачлалын Албаны вэб хуудаснаас харна уу
http://www.immi-moj.go.jp/tetuduki/zairyuu/syuurou.html

Ойлгомжтой байх үүднээс бодит жишээ гарган тайлбарлая

Жишээ нь: Гурван жилийн Шинжлэх ухаан, Боловсрол, Үйлдвэрлэлийн дэвшилтэт технологын чиглэлээр ажиллах визтэй иргэн Японд нэг жил ажилласныхаа дараа A компаниас гарч B компанид шинээр ажилд орлоо гэж бодъё.

Тэгтэл ажилд авсан B компани болон хувь хүн (хоёр тал) визны талаар огт мэдлэггүйгээс болоод 2 жилийн дараа визээ шинэчлэнэ гэж бодож байв.

Энэ маш буруу ойлголт юм.

Яагаад гэхээр шинэ ажлын байрны тодорхойлолттой хуулиар зөвшөөрөгдсөн ажил хөдөлмөр эрхлэх визний заалт зөрөх явдал юм.

Тэгэхээр энэ хүн энэ чигтээ 2 жил болсоны дараа виз шинэчлэх мэдүүлэг өгхөд виз нь гарахгүй, нутаг буцхаас өөр аргагүйд хүрнэ.
Үүгээр барахгүй шинэ ажилд орж ажилласан жил нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн гэгдэж торгуульд орох магадлалтай.

Энэ нь гадаадын иргэд болон гадаадын иргэдийг ажиллууллаж буй компанид маш их хориролтой.

Ийм асуудал үүсгэхгүйн тулд, та ажилаа өөрчлөхдөө " Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ " буюу визны шинэчлэлээ заавал хийлгэх хэрэгтэй. Ингэсэнээр дараа дараагын виз авхад ч хялбар болох болно.

Ингэснээр гадаадын иргэд болон гадаадын иргэдийг ажиллууллаж буй компанид хэрэгтэй юм.

Виз горилогчийн бүрдүүлэх шардлагатай материал:
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ
Паспорт
Оршин суух зөвшөөрөл
Шинэ ажил олгогчдын дэлгэрэнгүй мэдээлэл бүхий баримт бичиг
  1. Аж ахуйн нэгж, компанийн гэрчилгээний хуулбар (3 сарын доторх)
  2. Аж ахуйн нэгжийн бүртгэлийн хуулбар (3 сарын дотор)
  3. Хамгийн сүүлд өгсөн санхүүгийн тайлан (шинэ компанийн хувьд 1 жилийн дараах бизнес төлөвлөгөө)
Компанийн танилцуулаг (бараа бүтээгдэхүүн болон үзүүрлэж буй үйлчилгээ зэргийг харуулсан танилцуулаг )
Дараагийн шинээр орсон ажлын байрны тодорхойлолт буюу та ямар ажил, хэдий хугацаанд хийх болон, таны албан тушаал, цалин урамшууллыг тодорхойлсон баримт
  • ①Татвар төлж байсан хуулаг
  • ②辞令の写し
  • ③Ажлын газрын тодорхойлолт /цаашид эрхлэх ажлын тодорхойлолт/
  • ④①~③бол зайлшгүй шаардлагатай 
    Бүрдүүлэх баримт бичи
    • ①Ажлаас гарсан тодорхойлолт
    • ②Татвар төлсөн

      Өөр ажилд ормоор байгаа ч, ажлаа солбичихвол шинэ ажлын газрын шугамаар виз сунгагдахгүй бол яана гэсэн айдсаасаа болоод ажлаа сольж чадахгүй байгаа бол та манайд хандаж зөвлөгөө аваарай.