Захирлын мэндчилгээ
Манай Хууль, эрх зүй, Гёосэйшошигын эрх бүхий “Блан” компанийн вэб хуудсанд тавтай морилно уу.
Таньд энэ өдрийн мэнд хүргэе.
Намайг Шимода Томоко гэдэг. Би хууль, эрх зүйн гёосэйшоши мэргэжилтэй. (Монгол хэлнд тус үг орчуулагдахгүй бөгөөд маш ойр утга нь өмгөөлөгч). Манай интернет хуудсын онцлох мэдээ мэдээлэл дотор дэлгэрэнгүй мэдээлэл байршуулсан тул та өмгөөлөгч болон гёосэйшошигын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Би гёосэйшоши болоод Япон улсад 10 дах жилдээ ажиллаж, амьдарч байгаа хэрнэ оршин суух эрхийн үнэмлэх (ОСЭҮ)-ний хугацаагаа хэрхэн сунгуулж хаана хандахаа мэдэхгүй шаналж явсан гадаадын нэгэн иргэнтэй уулзсанаар анхны ажил минь эхлэж байлаа.
Тэр үед анх удаа би Япон улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд дунд олон ийм хүн байгаа гэдгийг анзаарсан юм.
Япон хүнийхээ хувьд ихэд гайхаж байсан минь миний санаанаас огт гардаггүй.
Одоо тэр хүн маань гэр бүлийн хамт Япон улсад сайн, сайхан ажиллаж амьдардаг бөгөөд тухайн үед визээ сунгуулж чадаагүй байсан бол гээд бодоод үзхэд гадаадын иргэдийн хувьд ОСЗҮ буву визны асуудал маш чухал зүйл юм. Хувь хүний төдийгүй тухйан хүний ар гэрийн амьдралд чухал нөлөөтэй гэдгийг сайн ойлгосон юм.
Ингээд би манай улсыг зорин ирэх аль ч орны иргэн “Япон оронд жаргалтай, сайн, сайхан амьдрахад” өөрийн чадах зүйлээрээ бага ч болов тус дэм болохыг зориж энэ вэб хуудасыг нээн, зүтгэлтэй ажиллаж байна.
Таны хувьд Япон улсад ОСЗҮ авах нь өөрийн тань амьдралд тохиох түр зуурын зүйл байж болно. Магадгүй би уулзаад өнгөрөх хэн нэгэн төдийхөн байж ч болно. Таныг Япон оронд аз жаргалтай, сайн сайхан амьдрахад бага ч болов тус дэм болж чадвал миний хувьд юунаас ч илүү сайхан байх болно.
Бид танд туслахдаа үргэлж баяртай байна.
Шимода Томокогын товч намтар болон ажлын туршлага
Шимода Томоко нь Канагава мужийн Кавасаки хотод төрж өссөн. Түүний эцэг эх нь Нагасаки аймгийн Шимабара муж, Осака хотын Тоёока мужын иргэд ажээ.
Тэрээр мужынхаа Минами-Кохеда бага, дунд сургуулийг дүүргэсэн бөгөөд дунд сургуульд суралцаж байх хугацаанд нь түүний эцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Дорно Жава хотод 5-н жилийн хугацаатай ажиллаж амьдрах болсон тул Дорно Жава хотын дунд сургуульд мөн суралцжээ.
ТТүүний дунд сургуулийн боловсрол нийт 9 жил.
Японы “Хоүсэй” Хуулийн Дээд сургуулийг амжилттай дүүргэсэн тэрээр үндсэн мэргэжил дээрээ тулгуурлан рестораны захирал, supervisor зэрэг ажилуудыг хийж байсан.
Гэвч өвчин гэж хэлж ирэх биш 31 настайд нь хөлний судасны үхжил явагдаж буй нь оншлогдож дээрхх ажлаа орхихоор шийдвэрлэн цаашид ийм өвчтэй болсон ч бусдын төлөө нийгэмдээ тустай удаан үргэлжлүүлэн хийж чадах мэргэжлийн ажилдаа эргэн оржээ. Хууль, эрх зүйч, гёосэйшошигийн эрх авах шалгалтанд ханцуй шамлан орж нэг жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд шалгалтаа амжилттай давж гёосэйшошигийн албан эрхээ авч чаджээ. Тэрээр хууль эрх зүйн “Блан” компаниа 2013 оны 5-р сард байгуулан одоо өөрөө захиралаар нь ажиллаж байна.
Өөрийн үндсэн ажлын туршлага дээр үндэслэн тэрээр үйлчилгээ болон рестораны салбарын бизнест олон талын туршлагатайгаас гадна гадаадын иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих, тэдний санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, бие даасан, хараат бус байдлыг дэмжих зорилгоор ажил хөдөлмөрт зуучлах зэргээр идэвхийлэн сэтгэл гарган ажилладаг билээ.
Онцлох мэдээ, мэдээлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
Ажил анхлан горилогч болон өөр ажилд шилжин ажиллах хүсэлтэй байгаа бол доорх материалыг бүрдүүлнэ
Японд ажил горилж буй нийт төгсөгчдөд буюу оюутнуудад
Японд суралцаж төгссөнийхөө дараа Японд ажиллаж амьдрах хүсэлтэй гадаадын маш олон иргэдтэй уулзаж, зөвлөгөө өгдөг. Мэдээж энэ тэдний бодож байгаа шиг хялбар зүйл биш юм.
※Тэр дундаа “Техник технологи, хүмүүнлэгийн боловсрол, олон улсын бизнес” гэсэн зэрэглэлээр виз авах нь маш өндөр шалгууртай. Ажлын байр бэлэн ч оршин суух зөвшөөрлийн үнэмлэх буюу виз гарахгүй бол Японд ажиллах боломжгүй. Иймд нэн түрүүнд оршин суух эрхийн үнэмлэх буюу виздээ анхаарч суралцах визээ ажиллах визээр шинэчлэх тухай судлаж мэдсэн байх нь чухал.
Ингээд гадаадын иргэд Японд ажиллахын тулд бүрдүүлэх бичиг баримтын мэдээллийг хүргэж байна. Японы цагаачлалын албаны шалгуурт тухайн хүний мэдлэг, ур чадвар, ажлын туршлага (10-аас дээш жил) байх ба тухайн ажил горилогчдын цаашид хийх ажил нь өмнө хийж байсан ажилтай нь хэрхэн уялдаж байгаа зэрэг чухал үзүүлэлт болдог.
Доорх хүснэгттэй танилцана уу. Японы ажил хөдөлмөр эрхлэх виз олгогддог бөгөөд, тус шаардлагыг хангасан тохиолдолд олгогдоно.
зөвшөөрлийн(үнэмлэх) | ||
---|---|---|
Олон улсын харилцаа | Хууль, эдийн засаг, социологи, бусад мэдлэгийг Япон улсад төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай байгуулсан гэрээ, гадаад соёл иргэншилд үндэслэсэн сэтгэлгээ, бизнесийн үйл ажиллагаа олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар | Орчуулагч (Аман болон бичгийн орчуулага) Гадаад хэлний багш Худалдааны компанийн үндсэн ажилтан |
Техник | Шинжлэх ухаан, инженер болон бусад байгалийн шинжлэх ухааны салбар дахь технологийн мэдлэгт суурилсан үйл ажиллагааны салбарууд орно. | SE・Программ хангамж, Компьютерийн инженерчлэл |
Ур чадвар | Япон дахь төрийн болон хувийн байгууллагатай хийсэн гэрээн дээр тулгуурлан хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн тусгай ур чадвар шаардах ажилууд | Хоол хүнсний чиглэлийн технигч |
Дээрх шалгуураас гадна Японы Цагаачлалыг албаны шалгуурын чухал үзүүлэлтийн тухай
Дээрх ажлын үндсэн шалгуураас гадна Японы Цагаачлалы албаны шалгуурын чухал хэд хэдэн үзүүлэлт байдаг
Өөрийн улсын иргэнээ бус заавалчгүй яагаад гадаадын иргэнийг ажилд авах хэрэгтэй байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Иймд виз горилогчоос олон талын мэдээлэл авснаар тухайн хүний хүсэж буй ажилд зуучлаж, виз мэдүүлэх өргөдөл гарган цагаачлалын албанд шаардлагатай материалын хамт хүргэх юм. Японы цагаачлалын албаны хамгийн гол хардаг үзүүлэлт бол дан ганц өргөдөлөөр ч виз гарах тохиолдол байдаг гэхэд хэлсдэхгүй. Тухайн өргөдөлөөс гадна дараах материалуудыг бүрдүүлэж өгөх шаардлагатай.
- 【 Ажил горилогч буву хувь хүний бүрдүүлэх бичиг баримт 】
- ①Паспорт эх хувиараа
- ②Япон улсад оршин суух зөвшөөрлийн үнэмлэх эх хувиараа
- ③Анкет
- ④Дипломын эх хувь, дүнгийн хуулбарын хамт, (дотоодын болон Японы дээд сургууль, Японы мэргэжлийн сургуулиуд хамаарна.)
- ⑤Татвараас чөлөөлөх гэрчилгээ
- ⑥Эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгал төлдөг бол татвар төлсөн баримт
⑤⑥Албан ёсны бичиг баримт байх шаардлагатай бөгөөд манай компанийн хувьд хамгийн түрүүнд хүсэлт гаргагчаас шаарддаг бичиг баримт болно.
- 【 Ажил олгогч талын буюу Япон талын компани бүрдүүлэх бичиг баримт Компанийн мэдээлэл бүхий бичиг баримт шаардана 】
- Ажил олгогч талын буюу Япон талын компани бүрдүүлэх бичиг баримт
Компанийн мэдээлэл бүхий бичиг баримт шаардана
- Компанийн гэрчилгээ (3 сарын дотор олгосон)
- Санхүүгийн тайлан (шинэ компанийн хувьд дараагийн нэг жилийн бизнес төлөвлөгөө)
- Компанийн үйл ажиллагааны танилцуулага материал (Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх хэвлэмэл болон хэвлэмэл бус вэб хуудас зэрэг бүгд хамаарана)
- Өмнөх жилийн цалин, орлогын татварын тайлан (тамгатай хуулбар) Хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөр эрхлэх хугацаа, албан тушаал, цалин хөлсний дараах үйл ажиллагааны агуулгатай бичиг баримт (хөдөлмөрийн гэрээ, ажил эрхлэлт, бичгээр мэдэгдэх г.м.)
- Манай компанийн зүгээс таньд бүх бололцоогоороо туслах болно.
- Мөн бусад нэмэлт материал хавсаргаж болно.
Оршин суугаа газраа өргөдөл гаргах зэрэг бусад шаардлагатай материалыг Японы Хууль Зүйн Яамны вэб сайтаас харна уу.
http://www.moj.go.jp/~
Дээрх хуудсанд гадаадын иргэдэд зориулсан Японд ажил хайхад хэрэгтэй мэдээлэлүүд болон бусад холбогдолтой вэб хуудсууд байрладаг. Энэ нь гадаадын иргэдийн хувьд давашгүй хана хэрэм мэт санагдан ажлын байр хайхаас шантархад хүргэдэг .
Тиймээс бид ажил олгогч компаниудтай биечлэн уулзаж, ажил горилогчийн анкетийг урьдчилан танилцуулаж хооронд нь зуучлах үйлчилгээ мөн үзүүлэж байна.
Одоогын ажлаа өөрчлөж шинэ ажилд орох гэж байгаа бол заавал уншаарай
こЭнд Японд оршин суух визтэй ажил эрхэлж байгаа боловч өөр ажилд орохыг хүсч буй тохиолдолд доорхи материалыг бүрдүүлэнэ.
Тус зургаар үзүүлсэн шар хуудсыг Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гэнэ.
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гэдэг нь Японд оршин сууж буй гадаадын иргэний хүсэлт дээр тулгуурлан Японд ажиллах хүч болохыг хуулиар зөвшөөрсөн баримт юм.
Нарийн мэдээлэлийг Японы Цагаачлалын Албаны вэб хуудаснаас харна уу
http://www.immi-moj.go.jp/tetuduki/zairyuu/syuurou.html
Ойлгомжтой байх үүднээс бодит жишээ гарган тайлбарлая
Жишээ нь: Гурван жилийн Шинжлэх ухаан, Боловсрол, Үйлдвэрлэлийн дэвшилтэт технологын чиглэлээр ажиллах визтэй иргэн Японд нэг жил ажилласныхаа дараа A компаниас гарч B компанид шинээр ажилд орлоо гэж бодъё.
Тэгтэл ажилд авсан B компани болон хувь хүн (хоёр тал) визны талаар огт мэдлэггүйгээс болоод 2 жилийн дараа визээ шинэчлэнэ гэж бодож байв.
Энэ маш буруу ойлголт юм.
Яагаад гэхээр шинэ ажлын байрны тодорхойлолттой хуулиар зөвшөөрөгдсөн ажил хөдөлмөр эрхлэх визний заалт зөрөх явдал юм.
Тэгэхээр энэ хүн энэ чигтээ 2 жил болсоны дараа виз шинэчлэх мэдүүлэг өгхөд виз нь гарахгүй, нутаг буцхаас өөр аргагүйд хүрнэ.
Үүгээр барахгүй шинэ ажилд орж ажилласан жил нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн гэгдэж торгуульд орох магадлалтай.
Энэ нь гадаадын иргэд болон гадаадын иргэдийг ажиллууллаж буй компанид маш их хориролтой.
Ийм асуудал үүсгэхгүйн тулд, та ажилаа өөрчлөхдөө " Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ " буюу визны шинэчлэлээ заавал хийлгэх хэрэгтэй. Ингэсэнээр дараа дараагын виз авхад ч хялбар болох болно.
Ингэснээр гадаадын иргэд болон гадаадын иргэдийг ажиллууллаж буй компанид хэрэгтэй юм.
- Виз горилогчийн бүрдүүлэх шардлагатай материал:
- Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ
- Паспорт
- Оршин суух зөвшөөрөл
- Шинэ ажил олгогчдын дэлгэрэнгүй мэдээлэл бүхий баримт бичиг
- Аж ахуйн нэгж, компанийн гэрчилгээний хуулбар (3 сарын доторх)
- Аж ахуйн нэгжийн бүртгэлийн хуулбар (3 сарын дотор)
- Хамгийн сүүлд өгсөн санхүүгийн тайлан (шинэ компанийн хувьд 1 жилийн дараах бизнес төлөвлөгөө)
- Компанийн танилцуулаг (бараа бүтээгдэхүүн болон үзүүрлэж буй үйлчилгээ зэргийг харуулсан танилцуулаг )
- Дараагийн шинээр орсон ажлын байрны тодорхойлолт буюу та ямар ажил, хэдий хугацаанд хийх болон, таны албан тушаал, цалин урамшууллыг тодорхойлсон баримт
- ①Татвар төлж байсан хуулаг
- ②辞令の写し
- ③Ажлын газрын тодорхойлолт /цаашид эрхлэх ажлын тодорхойлолт/
- ④①~③бол зайлшгүй шаардлагатай
- Бүрдүүлэх баримт бичи
- ①Ажлаас гарсан тодорхойлолт
- ②Татвар төлсөн
Өөр ажилд ормоор байгаа ч, ажлаа солбичихвол шинэ ажлын газрын шугамаар виз сунгагдахгүй бол яана гэсэн айдсаасаа болоод ажлаа сольж чадахгүй байгаа бол та манайд хандаж зөвлөгөө аваарай.
Японы бүх төрлийн визний материал бүрдүүлэх, зөвөлгөө өгөх
Визны ангилал, төрөл
Хүн бүрийн ажлын туршлага, хүсэл сонирхол өөр өөр байдагтай уялдан Японы виз олон төрөл байдаг.
Доорх хүснэгтэнд Японы бүх визны төрлийг хамруулаагүй ч гадаадын иргэдэд хэрэгтэй, гол мэдүүлдэг визийг мэдээлэл болгон хүргэж байна.
Үйлчилгээний тариф
Үйлчилгээний төрлөөс хамаарч төлбөр харилцан адилгүй тул доорхи хүснэгтэд заасан үнээс бага төлбөр гарах тохиолдол ч байна. Төлбөрийг хүсэлт гаргагч талын албан хүсэлт дээр тулгуурлан нэхэмжлэх бөгөөд урдчилгаа 50 хувь, үйлчилгээний дараа үлдсэн 50хувийг нэхэмжлэж авна.
Таны хүсэлтэнд тулгуурлан, үйлчилгээний нийт үнийн саналыг санал болгоно. Та тус үнийн саналыг зөвшөөрсөн тохиолдолд бид үйлчилгээгээ эхлэх болно. Мэдээж бид танд 100 хувийн амлалт өгч чадахгүй бөгөөд таны виз ямар нэгэн шалтгаанаар зөвшөөрөгдөөгүй шалтгааныг бид таньд Японы Цагаачлалын албанаас хэдэн ч удаа лавлаж өгөх боломжтой. Хэрэв цагаачлалын албаны татгалзсан шалтгаан нь виз горилогчын худал мэдүүлэгээс үүдэлтэй бус тохиолдолд төлбөр нэмэлгүй дахин материалыг ЯЦА-нд хэдэн ч удаа мэдүүлэж өгч болно.
үйлчилгээний төрөл | төлбөр | хэвлэх төлбөр | |
---|---|---|---|
Оршин суух зөвшөөрөл | 200,000 | - | Тухайн хүн хаана байгаагаас үл хамааран Японд оршин суух зөвшөөрөл авах хүсэлт. |
Бизнесийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл | 200,000 | Тус тус өөр | Гадаадын иргэн Японд бизнес эхрлэхээр Энэ нь гадаадын улс оронд (эх орондоо) очиж буй гадаадын иргэдийг виз авах төрөл хэлбэрээс үл хамааран Японд хүргэх хүсэлт юм. |
Хөдөлмөр эрхлэх виз | 150,000 | 4,000 | Гадаадын иргэдэд хүний мэдлэг, олон улсын бизнес, техник технологи, ур чадварын виз зэрэг ажил олоход шаардлагатай |
Хөдөлмөр эрхлэлтийн виз | 80,000 | 900 | Японд ажил горилох иргэн танд нэн шаардлагатай виз бөгөөд энэ визтэй байхад та өөр ажилд орох болон виз сунгалтанд санаа зовох шаардлагагүй. |
Гэр бүлийн виз | 150,000 | 4,000 | Япон хүнтэй гэр бүл болсон иргэний хувьд авах виз |
Байнгын оршин суух виз | 200,000 | 8,000 | Хатуу шаардлагатай виз учраас хүссэн хүн бүрт олгох виз биш боловч байнгын оршин суух виз авах нь олон талын давуу талтай. Виз сунгах шаардлагагүйгээс авхуулаад асуудалгүй. |
Японы иргэншил авах | 250,000 | Тус тус өөр | Гадаадын иргэн Япон улсын иргэншил авах хүсэлт юм. Байнгын оршин суух виз авхаас ч хэцүү бөгөөд Японы хуулийн байгууллагаас тусгай эрх авна. |
Оршин суух зөвшөөрөлийн үнэмлэхний хүчинтэй хугацааг сунгуулах тохиолдолд | 150,000 | 4,000 | Японд оршин суух зөвшөөрлийн үнэмлэхтэй иргэн буюу хугацааг нь сунгуулах тохиолдолд мэдүүлдэг виз юм. Жишээлвэл компаний албан хаагч байж байгаад бие даан ажил эрхэх болсон, нэг бол япон хүнтэй гэр бүл болсон тохиолдолд мэдүүлэх виз юм. |
Оршин суух зөвшөөрлийн ангилал солиулах тохиолдолд | 60,000 | 4,000 | Оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусахаас 3 сарын өмнө ангилал солиулах шаардлагатай. Хэрэв таны ОСЗ-ын хугацаа дуусвал Японы хилээр гарахгүй бол болохгүй болохыг анхаарна уу. |
Богино хугацааны виз авах тохиолдолд (урт хугацааны ОСВ хамаарана) | 60,000 | - | Энэ визны ангилалд гэр бүлийнхэн болон аялалаар тус зорчход шаардлагатай богино хугацааны виз юм. Тус визийг та заавал японд ирээд авах хэрэггүй өөрийн орны элчин сайдын яамнаас авахыг зөвлөж байна. Яагаад гэвэл японд ирсэний дараа хугацаа их шаарддаг. Хэрэв та гэр бүлээ асрах хэрэгцээтэй тул гэрээсээ хойшлуулахыг хүсч байвал. Япон улсад хагас цагаас дээш хугацаагаар оршин суух боломжтой. |
Батлан даах бичиг гаргах тухай | 40,000 | - | Хувь хүн өөрөө хүсэлт гаргасан тохиолд л үйлчлэх ба тус виз мэдүүлэгчээс шаардлагатай бүх мэдээлэлийг авсны дараагаар визийн шаардлага хангах бичиг баримтыг бүрлүүлэж өгнө. |
Зөвлөгөө авах тухайд
- Та өөрийн биеэр манай компани дээр ирж ярилцлагад ирсэн тохиолдолд төлбөр авахгүй.
- Таны товлосон газар бид очиж ярилцлага хийсэн тохиолдолд 1 удаа 5000иэн болон замын зардлыг суутгаж авна.
- Тус ярилцлагын дараа манай компаниар үйлчилгээ авах тохиолдолд дээрх төлбөрийг авахгүй.
Хүсэлт гаргаснаас хойш хэдий хэр хугацааны дарааны дараа биз гарах вэ
- Хүсэлт гаргагчтай биечлэн уулзаж ярилцана.
- Биечлэн уулзсаны дараа таны хүсэлтэд тулгуурлан үзүүлэх үйлчилгээний үнийн саналыг танилцуулна.
- Тус үнийн саналыг зөвшөөрсөн тохиолдолд шаардлагатай бичиг баримтыг бүдүүдүүлэн урт хугацааны оршин суух виз мэдүүлэхэд бэлдэнэ.
- Цагаачлалын албанаас хариуны хамт таны бичиг баримт ирмэгц манай компаниас холбоо барина.
- Японы цагаачлалын албанаас мэдэгдэх хуудасны хамт таны паспорт болон оршин суух зөвшөөрлийн үнэмлэх ирнэ.
- Бид 3, 6-р заалт дээр таниас төлбөрийг тус тус нэхэмжлэнэ.
- Таны паспорт болон бусад чухал бичиг баримтыг виз мэдүүлэх зорилгоор авсан тохиолдолд нотриатаар баталгаажуулсан хувийг өгнө.
Гадаад дадлагын оюутан
Дадлага буюу “internship” гэдэг нь их сургуульд суралцаж байгаа оюутан ажлын гараагаа эхлүүлэхийн өмнө аж ахуй нэгж байгууллага дээр дадлага хийх боломжыг олгодог Японы боловсролын системийн нэг хөтөлбөр юм. Энэхүү боловсролын хөтөлбөрт Японы их сургуулийн оюутнаас гадна Гадаадын их сургуулийн оюутан ч мөн адил хамрагдах боломжтой ба Японы аж ахуй нэгж байгууллага дээр цалинтай дадлага хийж дадлагын кредит оноогоо ч давхар тооцуулах боломжтой юм.
Жич: зөвхөн баклаврын зэргээр суралцаж байгаа оюутан хамрагдах боломжтой.
Гадаад оюутан Японд дадлага хийснээрээ Япон хэлний чадвараа ахиулахаас гадна, Японы соёл, нийгмийн “ажлын байрны” хэв журамтай танилцаж суралцдаг. Тухайн оюутан дадлагын хөтөлбөрөө дуусгаад эх орондоо буцаж сургуулиа төгссөний дараа эргээд Японд ажилд орох эсвэл Японы хөрөнгө оруулалттай компанид ажилд орох тохиолдол цөөнгүй байдаг.
Мөн глобалчлалын эрин үед гадаад хүн ажилд авахаар төлөвлөдөг болсон Японы компаниуд улам ихсэж байна. Мэдээж шууд гадаад хүн ажилд авахаас зайлсхийж эрсдэлээ тооцдог компани ч их байдаг.
Тийм учраас манай байгууллага дадлагын хөтөлбөрөөр дамжуулан гадаадын их сургуулийн оюутанг өөрийн компанидаа дадлага хийлгэсний үндсэн дээр өндөр түвшний боловсон хүчинг олж авч үндсэн ажилтнаар ажилд авах нэгэн боломжыг танай компанид санал болгож байна.
Ирээдүйтэй залуу боловсон хүчинд ”оюутанд” өөрийн компаниа сурталчилж цаашлаад ажилд авахад, мөн шинэ гадаад соёлыг нэвтрүүлснээрээ компанийн дотоод уур амьсгалаа сайжруулахаас гадна олон улсын соёлыг нэвтрүүлэхийн тулд дадлагын оюутны хөтөлбөрийг ашиглан өөрийн компанидаа дадлага хийлгэдэг болсон аж ахуй нэгжүүд улам бүр нэмэгдэж байна.
Та бүхэн сонирхож байвал манай байгуулагад хандаарай.
Гадаад оюутанд зориулсан дадлагын визний төрөл
Гадаадын их сургуулийн оюутан дадлагын хөтөлбөрт хамрагдахад мэдүүлэх визний талаар
Холбоо барих
※Гар утасаар мэдээлэл авах бол зөвхөн Япон дугаараас дуудлага авах болохийг анхаарна уу. Япон хэлээр мэдээлэл авах бол
※Монгол хэлээр мэдээлэл авах бол
Компанийн албан ёсны мэдээлэл хаяг
Компанийн нэр | Булан хууль, эрх зүйн компани |
---|---|
Үйл ажиллагааны чиглэл | Японд оршин суух эрх буюу бүх төрлийн визний үйлчилгээ Уушын газар, баар, зоогын газар, ресторант, шөнийн үйл ажиллагаа эрхлэх албан ёсны эрх олгох Архи, согтууруулах ундаа худалдаалах эрх олгох Барилга, байшин барих эрх олгох Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрх олгох |
Захирал | Шимода Томоко |
Хаяг | Токио хот, Шинагава дүүрэг, Зүүн Готандагын 1-4-9, Скайхайц байрны 4-н давхарт 404-н тоот Шуудангын дугаар 141-0022 |
Утасны дугаар | 03-6875-8237 |
Факс | 03-6431-9019 |
URL | http://bulan-solicitor.com/ |
https://www.facebook.com/bulan.legal.support.office/ |