5 /1-ны өдрөөс эхлэн шинэ эзэн хааны он тоолол эхлэнэ”Рэйва” /令和元年

2019-05-01  

Өнгөрөгч 4 дүгээр сарын 1ны өдрийн 11цаг 40минутанд Японы улсын ерөнхий сайдын зөвлөл Япон улсын эзэн хааны өв залгамжлагч хун тайжын төр барих шинэ оныг “Рэйва” хэмээн нэрлэх болсоныг албан ёсоор зарласан билээ.
Иймд 2019 оны 5 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн шинэ хаанчлалын эрин буюу шинэ он тоололыг “Рэйва” гэж нэрлэхээр болсон бөгөөд энэ үг нь “Дэг журам, найрамдал” гэсэн утгатай юм байна. “Рэйваганнэн” буюу Рэйвагын 1 дүгээр он гэж тоологдоно. Он тооллын нэр гэдэг нь он (он цаг)-д өгөгдөх нэр бөгөөд Японы он тооллын нэрийн тухай, 1979 оны “Он тооллын нэрийн тухай хууль”-д “Зөвхөн эзэн хааны суудал үе уламжлагдсан үед л өөрчилнө” хэмээн заагдсан байдаг ба үүнийг “Он тооллын нэрийг өөрчлөх” гэж хэлдэг.

Дашрамд хэлхэд Японд “Рэйва 1 нэн” гэж хэлдэггүй бөгөөд “Рэйва ган нэн” гэж хэлдэг юм байна.
Одоогын эзэн хааны “Хэйсэй” он 1989 онд эхлэж өдгөө 31-н жил болжээ. Эзэн хаан өндөр настай болсон бөгөөд цаашид хаан ширээгээ өөрийн ууган хүүд шилжүүлэх хүсэлтийн дагуу Японы улсын ерөнхий сайдын зөвлөл удаан хуралдсаны эцэсд шийдвэрт хүрсэн байна. Өнөөг хүртэл Япон улсын түүхэнд байгаагүй үйл явдал гэж онцолсон байна.

Японы угсаа залгамжлагч ханхүү Нарухитог хаан ширээнд залах ёслол маргааш буюу 5 дугаар сарын 1-нд болно.

Үндсэн мэдээлэлийг доорх холбоосоор орж харна уу.

https://www.nikkei.com/article/DGXMZO42903270W9A320C1EAF000/?bclid=IwAR22WdK3XInIgphdmIrmKwjHSKAe7nPYWivBwa6eh6ZIdTjGpj15_TL-2KM


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*