Гёосэйшоши行政書士 болон Бэнгоши弁護士хоёр үгийн ялгаа

2019-05-07  

Гёосэйшоши гэдэг нь Япон улсын хууль, эрх зүйн мэргэжил дээр тулгуурлан тусгай зөвшөөрлөөр горилдог албан тушаал бөгөөд үгчлэн орчуулбал Захиргааны албан бичиг төлөөлөн боловсруулах тусгай эрх бүхий хуулийн этгээд гэсэн үг юм. Бидний дунд Өмгөөлөгч гэж ойлгох хүн цөөнгүй байдаг. Японд “Бэнгоши/Өмгөөлөгч”-с гадна “Гёосэйшоши/бичиг хэрэг төлөөлөн боловсруулах хуульч” гэж албан тушаал байдаг гэж ойлгож болно.
БЭНГОШИ буюу ӨМГӨӨЛӨГЧ нь: иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг Хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагааны эрх авсан хүнийг өмгөөлөгч гэнэ.
ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА нь: зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох буюу өмгөөлөл гэсэн төрөлтэй.
Өөрөөр хэлбэл хууль, эрх зүйтэй холбогдох хэрэг маргаан гарсан тохиолдолд хандаж өөрийн хууль ёсны төлөөллөө болгох чадамжтай мэргэжилтэнг хэлнэ.
Харин ГЁОСЭЙШОШИ буюу ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАГЧ нь Япон улсын захиргааны албан бичгийн тухай хуулийн хүрээнд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөн албан бичиг үйлдэж зохих байгууллагаар шийдүүлж болдог эрх бүхий хуульчийг хэлдэг байна.
Засаг захиргааны төрлөөс хамаарч дагнан нэг чиглэлийн болон олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг хууль, эрх зүйн товчоонд өмгөөлөгч болон гёосэйшоши нар ажилладаг. Гёосэйшоши нь дотроо хариуцаж мэргэшсэн салбараа мөн өөр өөр байна.
Тухайлбал аж ахуйн нэгж байгуулах гэрчилгээ зөвшөөрөл авах, төрөл бүрийн ажлын зөвшөөрөл олгуулах, зуучлах, патент, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах, үл хөдлөх хөрөнгө, гадаад иргэдийн визийн зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээнүүдийг тухайн иргэн, хуулийн этгээдийн өмнөөс боловсруулан гүйцэтгэдэг гэх мэт, мэргэшлийн нэр нь хүртэл хоорондоо өөр.
Дээр дурдсанчлан БЭНГОШИ, ГЁОСЭЙШОШИ аль аль нь хууль зүйн үндсэн мэдлэг боловсролтой, түүн дээрээ дахин суралцаж улсын тусгай зөвшөөрөл, үнэмлэх авсан хүмүүс байдаг.
Япон улсад оршин суугаа гадаад иргэд визийн асуудлаар ГЁОСЭЙШОШИ-д шууд хандах нь найдвартай, бүх бичиг баримт бүрдүүлэлт хууль ёсны дагуу мэргэжлийн түвшинд хийгдэн хүргэгддэг тул Японы цагаачлалын алба ч уян хатан ханддаг нь худлаа биш юм.
Мэдээж тухайн газрын Гёосэйшошигийн ур чадвар туршлага маш чухал бөгөөд гадаад иргэдийг дэмжиж чадах хүнийг олж очих хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Мөн үйлчилгээ авахаасаа өмнө маш сайн судалж байж үйлчилгээ авах хэрэгтэйг анхааруулж байна.
Дараах хуулийн байгууллагын нэрийг Япон-Монгол хэлээр хүргэж байна.
出入国管理庁 Шюцүнюүкокүканричо Хилийн шалган нэвтрүүлэх газар /Шинэ нэр/
入国管理局 Ньюкокүканрикёкү     Хилийн шалган нэвтрүүлэх товчоо
(Цагаачлалын алба) /Хуучин нэр/
法務局 Хоомүкёкү      Хууль зүйн товчоо
検察官 Кэнсацүкан      Прокурорын алба
警察官 Кэйсацүкан      Цагдаагийн алба
税務署 Зэимүшё       Татварын алба
税理士 Зэириши       Татварын нягтлан бодогч
公証役場Коошёоякүба     Нотариатын алба
Гёосэйшоши”Блан” хууль, эрх зүйн компани


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*