Гадаад иргэдийн гэр бүлийн гишүүд “Үндэсний эрүүл мэндийн даатгал”-д давхар хамрагддаг тогтолцоог өөрчлөхөөр болжээ.

2019-05-09  

2019 оны 4 сараас Япон улсад хэрэгжих “Гадаадаас ажилчин оруулах тогтолцооны өргөтгөл” хэмээх шинэ бодлоготой холбоотойгоор “Үндэсний эрүүл мэндийн даатгал”-д ч өөрчлөлт орох аж.
“Гадаад иргэнд харгалзах гэр бүлийг “Япон улсад хамт оршин сууж буй тохиолдолд л эрүүл мэндийн даатгалд давхар хамруулна ” гэх шийдвэрийг “Үндэсний эрүүл мэндийн даатгалын хууль” –д тусгаж өөрчлөхөө Япон улсын ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЯАМ-наас энэ сарын 17-ны өдөр олон нийтэд мэдэгдлээ.
Дээрх шийдвэрийг 2020 оны 4 сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тогтсон бөгөөд
“Нийгмийн аюулгүй байдлын зөвлөл” , “Эрүүл мэндийн даатгалын зөвлөл”-д даатгахаар болжээ.
Ийнхүү Япон улсын албан байгууллагуудын хамтран ажилладаг хувийн даатгалын нийгэмлэгүүд (Күмиай) болон улсын даатгалын нийгэмлэгт бүртгэгдсэн хувь хүн, мөн тогтсон шаардлагыг хангаж байвал хамтран амьдрах гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн даатгал үйлчилнэ.
Өдийг хүртэл Япон улсад оршин суугаагүй гадаад иргэн ч тэжээгчийнхээ даатгалд давхар хамрагддаг тогтолцоотой байсан билээ.
Гэвч гадаадаас ажилчид авах шинэ тогтолцоогоор гадаад иргэдийн тоо улам бүр өсөх учир ийнхүү өөрчлөгдөж, түүнчлэн эмнэлгийн байгууллагын төлбөр ч өснэ гэсэн таамаглалтай байна.
Хуулийн өөрчлөлтөнд “Үндэсний эрүүл мэндийн даатгал”-ыг удирддаг хот, дүүргүүдийн захиргаанаас иргэдийн даатгалд хамрагдах боломжтой , боломжгүйн талаар албан байгууллага, хэлний сургуулиудтай хамтран ажиллаж хянаж тогтоохоор тусгаж байгаа аж.
My number картыг эрүүл мэндийн даатгалын картны оронд ашиглаж цахимжуулах системтэй болгох ажил ч бэлтгэл шатандаа оржээ.
Дээрх мэдээллээс үзэхэд :
Япон улсад ажилладаг иргэд гэр бүлээ харгалзан тэжээх гэр бүлийн бүртгэлдээ (Fuyo kazoku )оруулж, эрүүл мэндийн даатгалдаа ч хамт хамрагддаг , мөн Япон улсад хамт амьдардаггүй ч зохих тохиолдолд өөрийн даатгалаар гэр бүлийнхэндээ эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг байсан явдал үгүй болох юм байна


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*