Японы компанийн үндсэн ажилтны виз мэдүүлхэд гарахгүй байх тохиолдлууд/在留ビザ不許可ケース

2019-05-09  

 技術・人文知識・国際業務Гижюцү жинбүн чишики кокүсай гёомү гэх урт нэрт визийг деталчлан орчуулвал:
Гижюцү- Техник технологи
Жинбүн чишики- Хүмүүнлэгийн мэдлэгтэн
Кокүсай гёомү- Олон улсын ажилтан
 Дээрх салбарт харъяалагдах инженер, хариуцан зааварлах алба, оюуны болон бичгийн ажлуудыг эрхлэх иргэнд олгогдоно. Харин биеийн хүч шаардсан мэргэжил шаардагдахгүй туслах ажлуудад олгогдохгүй. Компанийн ажилтны оршин суух зөвшөөрөлд татгалзсан хариу авдаг ихэнх тохиолдол нь энэ талаар сайтар ойлголтгүй байдагтай холбоотой билээ. .
Компанийн ажилтны виз шинээр мэдүүлэх болон сунгалтын мэдүүлэгт татгалзсан хариу авсан дараах тохиолдлуудаас дурдвал:
Шинээр мэдүүлэхэд:
1. Үйл ажиллагааны хувьд хэт жижиг компанид виз мэдүүлэхэд Таны хийх ажил үнэхээр энэ кайшянд байна уу үгүй юу гэдэг дээр шалгуур шалгалт өндөр байдаг.
2. Мэргэжлийн байгууллагад хандан хаанаас нь ч харсан төгс баримт бичиг бүрдүүлж виз мэдүүллээ ч гэсэн шаардлагатай материалын жагсаалтанд байгууллгын санхүүгийн тайлан зайлшгүй шаардсан байдаг. Энэ тайланг харахад үйл ажиллагааны хүрээ, орлого зарлагыг мэдэж болох учир тухайн ажилтныг ажиллуулах шаардлага байна уу үгүй юу гэдгийг мэдэж болдог байна.
3. Хэт жижиг бүтэцтэй үйл ажиллагаа явуулдаг ч жилийн орлого нь их өндөр байх тохиолдолд санхүүгийн хувьд тогтвор суурьшилтай цаашид хүний нөөц хэрэгцээтэй гэж үзэж виз олгох тал бий.
4. Виз мэдүүлэгчийн мэргэжил тухайн компанийн үйл ажиллагааны чиглэл 2 авцалдахгүй тохиолдолд шалгуур ухагдах нь өндөр байдаг. Хэдий байр суурь сайтай компани байлаа ч виз мэдүүлэгчийн дээд боловсролоор эзэмшсэн мэргэжилтэй үл тохирох ба огт хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг бол виз гарах магадлал багасна. Үзэж судалсан хичээлийн төрлөөс дор хаяж нэг хоёр төрөл зүйл нь төгсөлтийн дипломын дүнгийн хавсралтанд бичигдсэн байх ёстой.
5. Сүүлийн үед зам барилга, үйлчилгээ, хоолны газар, конбини дэлгүүр, зочид буудал зэрэгт компанийн ажилтнаар виз хүсэх явдал ихэсч төдий чинээгээр шалгалт чангарсан билээ. Бодит байдалд биеийн хүчний ажил хийх ч виз хүсэхдээ албан тасалгааны, хариуцах албаны ажил хийнэ гэсэн мэдүүлэг өгч компанийн ажилтны зөвшөөрөл авах тохиолдол элбэг байдаг. Тиймээс Үндэслэл сайтай, баталгаа нотолгоо сайтай материал дээр зөвшөөрөл олгогдох ба олгогдсон хойно биеийн хүчний хөдөлмөр эрхлэх явцдаа асуудал гаргах, бэртэж гэмтсэн тохиолдолд шат шатанд шалгагддаг гэдгийг болгоомжлон үзэх нь чухал.
Сунгалт хийхэд:
1. Компанийн ажилтны визийг сунгахад шаардлагатай бичиг баримт дотор орлого, татварын мэдээллийг шаардсан байдаг. Байгууллагаасаа 源泉徴収票 гэнсэнчёошюүхёо авч өгч болдог байсан ба сүүлийн үед 納税証明書 Ноозэйшомэйшо буюу татвар барагдуулалтын гэрчилгээг нэмэлтээр өгөх шаардлагатай болсон. Учир нь гэнсэнчёошюүхёо-г байгууллага нь ажилтныхаа визыг сунгуулахын тулд ярилцан тохиролцоод зохиогоод биччих тохиолдолууд гарч байгаатай холбоотой юм. Тиймээс байгууллагаасаа авч байгаа цалингийн мэдүүлгээ дүүрэг дээрээ зайлшгүй албан ёсоор мэдүүлж дүүргээс казей ноүзэйшомэйшо авч байх шаардлага тавих болсон. Энэ бодлогоор гадаад иргэдийг хот дүүрэг оршин суугчийн татварыг төлүүлэх эс төлбөл та япон улсад ажиллаж амьдрах эрхгүй гэж үзэж байна.
2. Анх компанийн ажилтан болохдоо 本社 Хонша буюу төв компани дээр гэрээ хийсэн байдаг ба дараа нь аль нэг салбар дээр томилогдон ажиллах тохиолдол цөөнгүй байдаг. Визээ сунгуулахдаа ажлын газрын тодорхойлолтыг ажилладаг Салбар компаниасаа авчихдаг. Гэвч энэ нь болохгүй зүйл юм. Таныг анх тухайн компанийн төв дээр ажиллана, тэнд танд тохирсон ажил байгаа гэж үзэж виз олгосон учир сунгалт хийлгэхдээ ч тухайн төв дээрээ ажилласэн эсэхийг шалгана.
3. Зарим тохиолдолд мэдүүлсэн 源泉徴収 Гэнсэнчёошүхёо-н хүснэгт дээр шөнийн ээлжинд авсан цалингийн хэмжээг бичсэн байдаг. Үүгээрээ та оффист биш талбай дээр ажиллаж байгаагаа хэлээд өгч байна гэсэн үг.
Дээр өгүүлсэнчлэн компанийн ажилтаны виз нь оффисд ажил хийх хүнд олгогдсон байдаг ба шөнө оройн цагаар хөдөлмөр эрхлэх, ажлаас гадуур биеийн хүчний хөдөлмөр, цагийн ажил, өөр компанид харъяалагдан ажиллах зэрэг хориотой байдгийг санах хэрэгтэй.
Дээрх бүх тохиолдлуудад дан ганц хувь хүний мэдлэггүй байдал бус ажил олгогч компанийн зүгээс ч гадаад иргэн ажиллуулахтай холбогдуулах хууль эрх зүйг судлаагүй , туршлагагүй байдал нөлөөлсөн байдаг. Тиймээс уг иргэн өөрийн биеэр анхлан судалж орох компанидаа ч хангалттай мэдээлэл өгч байх хэрэгтэй.

Гёосэйшоши “Блан” хууль, эрх зүй компани


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*