Gaikokujin fuyo kazoku буюу гэр бүл, өрхийн гишүүдээ тэжээн, хамаарахтай холбогдох тогтолцооны талаар

2019-05-09  

 Япон улсын компаниуд дахь гадаад ажилчдын тоо эрс нэмэгдсэн.
Гадаад иргэнд ч гэсэн Япон улс дахь орлогын албан татвар /所得税 Шётокүзэй/ оногддог билээ.
Харин энэхүү татвартай холбоотойгоор ажилтан болсны дараа компанийнхаа зүгээс
“-Эдийн засгаар харгалзах гэр бүлдээ хэнийгээ оруулах вэ?
-Аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд гээд тэжээн тэтгэдэг хүмүүсээ өөрийн Фүёондоо оруулж болно шүү.” гэсэн асуулт ирдэг.
Энэ нь чухамдаа ямар үүрэг, учиртай зүйл вэ? гэдгийг тайлбарлая.
Компанийн зүгээс дээрх асуултын дагуу бөглүүлж авахыг хүсдэг “Тэжээгчийн хөнгөлөлтийн мэдэгдэл” буюу/扶養控除等申告書 Фүёокоожёшинкокүшё , дээрх зурагтай ижил/ хэмээх маягт бичгийг хүлээлгэн өгсөн тохиолдолд өрхийн гишүүдээ харгалзан тэжээгч гэсэн утгаар цалингаас суутгах шотокүзэй-ээс тодорхой хэмжээг хөнгөлдөг байна.
Эсрэг нөхцөл: Тухайн харгалзах гэр бүлийн гишүүний жилийн орлого нь өөрийн орлогоос давсан, мөн жилийн орлого нь 1,300,000 иенээс давдаг тохиолдолд энэхүү бүртгэлд хамрагдахгүй.
Ихэнх иргэдийн хувьд өрхийн гишүүд нь Япон улсад хамт суурьшин амьдардаггүй гэхэд хилсдэхгүй.
Компанийн ажилтан болсон хойноо татвараасаа хөнгөлүүлэхийн тулд өрхийн бүх гишүүдээ өөрийн нэр дээр бүртгүүлэхийг хүсэх хүн ч олон.
Харин Япон улсын Татварын албаны зүгээс “Үнэхээр уг иргэн нь гадаад улсад байгаа гэр бүлээ эдийн засгаар тэтгэж байгаа нь үнэн үү?” гэдгийг шалгана гэдэг маш их хүндрэлтэй асуудал болдог.

Тиймээс 2018 оны 1 сараас үүнтэй холбоотой хуулийн заалтыг чангатгаснаар Япон улсад ажиллаж байгаа гадаад иргэд өөрийн оронд байгаа гэр бүлийнхнийгээ өөрөөс тэтгэмж олгогч төрөл садандаа бүртгүүлэх тохиолдолд тусгайлсан бичиг баримтуудыг бэлтгэж компанидаа хураалгах шаардлагатай болсон. Түүгээрээ Улсын Татварын Алба найдвартай хяналтыг тогтоож чадсан билээ.
Гэр бүлээ харгалзахыг батлахад бөглөх шаардлагатай дараах 2 бичиг байдаг.

1.親族関係書類 Төрөл садангийн хамаарлын бичиг
Үнэхээр бусад оронд оршин суугаа гэр бүлийн гишүүд нь тухайн иргэний “цусан төрөл садан” мөн эсэхийг батлах шаардлагатай.
Тодруулвал: Дараах 2 бичгийн аль нэгийг бэлтгэнэ.
・Гэр бүлийн бүртгэл, ураг төрлийн бичиг болон улсынхаа олон нийтийн байгууллагаас гаргуулсан ямарваа нэгэн тодорхойлох бичиг, түүн дээр гэр бүлийн гишүүдийн гадаад пасспортын хуулбар.
・Тухайн улсын ЗГ-ын харъяа байгууллагаас гаргуулсан гэр бүлийн гишүүдийн нэр, төрсөн огноо болон оршин суугаа хаяг бичигдсэн баримт бичиг
Эдгээрийн хувьд гадаад пасспортоос бусад бичгийг заавал эх хувиар бүрдүүлнэ.

2.送金関係書類 Мөнгөн тэтгэмж илгээхтэй холбоотой бичиг
Үнэхээр бусад оронд байгаа гэр бүл нь Япон улсад суугаа тухайн иргэнээс мөнгө илгээн авч амьдрах зардалдаа зарцуулж байгаа эсэхийг тодорхойлох шаардлагатай.
Тодруулвал:
・Санхүүгийн байгууллагаас гаргуулсан бичиг болон түүний хуулбар, тухайн санхүүгийн байгууллагад хийгдэх валютын шилжүүлгээс шалтгаалсан ханшаар гэр бүлдээ илгээсэн мөнгөний хэмжээг тодорхойлсон бичиг
・Тухайн иргэний даах мөнгөн тэтгэмжийг хүлээн авах данс нь гэр бүлийн гишүүний нэр дээр байгаа эсэхийг тодорхойлсон бичиг болон зээлийн картыг гэр бүл дундаа ашигладаг бол түүний гүйлгээний дэлгэрэнгүйн хуулбар
Эдгээр бичгүүдийг бэлтгэхдээ хүн нэг бүр дээр гаргуулах шаардлагатай.
Амьжиргааны зардлыг жишээлж бодохдоо:
Эхнэртээ нэгтгэж шилжүүлэхээс биш хүүхдийнхээ нэр дээр данс нээгээд эсвэл зээлийн карт гаргуулдаг явдал барагтаа л байхгүй шүү дээ. Тиймээс аль боломжит болон үнэн зөв хувилбараар гаргуулах ба заавал банк санхүүгийн байгууллага ашигласан байх, баримтуудыг хадгалж үлдээхэд анхаарах хэрэгтэй

Дээрх бэлтгэх материал болон “Тэжээгчийн хөнгөлөлт”-ийн талаар компаниас зааж зөвлөх, чиглүүлэх үүрэгтэй ч зарим тохиолдолд хувь хүн өөрийн биеэр харъяаллын дагуух татварын хэлтэс дээрээ очиж мэдэгдэж болдог. Үүнийг КАКҮТЭЙШИНКОКҮ гэдэг.
Түүнчлэн өөрийн харгалзах гэр бүлээ бүртгэлээсээ хасуулах тохиолдолд ч өөрийн биеэр какүтэйшинкокү хийж мэдэгдэнэ.
*** Тэжээн тэтгэх гэр бүлийнхний бүртгэлд өөрийн болон бусад оронд байгаагаас гадна Япон улсад хамтран амьдарч буй гэр бүлийн гишүүдийг ч хамааруулж болно.
Тэр тохиолдолд харгалзаж буй гэр бүлээс хөдөлмөр эрхэлж буй хүний орлогын байдлаас хамааран татварын суутгалыг тооцдог. Жишээлбэл: Тэжээн тэтгэх гэр бүлд бүртгүүлсэн эхнэр нь цагийн ажил хийдэг бол түүнээс олох орлого нь жилд 1,030,000 иенээс бага байх ёстой. Түүнээс их тохиолдолд нөхрөөрөө тэжээн тэтгүүлэх шаардлагагүй, бие даасан орлоготой хэмээн үзэж харгалзаанаас хасдаг хууль дүрэмтэй.
Дээрхээс гадна өрхийн гишүүдээ өөрийн тэжээгчийн бүртгэлд оруулснаар үндэсний эрүүл мэндийн даатгалдаа ч хамруулан энд эмчилгээг хөнгөлттэй хийлгэх боломж байдаг.
Гагцхүү тухайн өрхийн гишүүний өвчний түүх, байнгын санхүүгийн дэмжлэг, хараа хяналт авдаг байдал, орлого муутай байдал, мөн Япон улсад оршин суугаа иргэн таны татвар барагдуулалт, ажиллаж буй компанийн харъяалагдаж буй эрүүл мэндийн даатгалын тогтолцоо болон Япон улс дахь эмнэлгийн байгууллагууд, засаг захиргааны албадаас зөвшөөрөх эсэхийг хамаарч үйлчлэх эсэх нь тодорхойлогдоно.
Аль ч тохиолдолд хөдөлмөр эрхлэж буй хүн бүр ногдох татвараас зайлсхийхгүй, төлж байх нь өөрт болоод харгалзах гэр бүлд зохих боломжийг нээлттэй болгодог гэдгийг санаж явах хэрэгтэй билээ.

“Блан” хууль,эрх зүй, нотриатын эрх бүхий компани


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*