Даттайичижикин эргэн төлөгдөх даатгалын мөнгө/外国人の脱退一時金とは

2019-05-13  

Японы компанид ажиллаж байгаад нутаг буцахад төлж байсан татварын мөнгөө хэрхэн авах тухай мэдээлэл хүргэж байна.
Япон усад 6 сараас дээш хугацаанд компанийн үндсэн системд харъяалагдан ажилласан иргэн эх орондоо буцсаны дараагаар Япон улсын “Нийгмийн халамжийн даатгал”-ын сангаас тодорхой хувийн буцаан олголт авах боломжтой байдаг. Үүнийг нэг удаад олгогдох татварын буцаалт гэж ойлгож болно.
Япон улсад ОСЗҮ-н дагуу ажиллаж байгаа иргэд нийгмийн халамж, нийгмийн даатгалын хураамжийг цалигаасаа байнга төлдөг. Үүнийг 25-аас дээш жил тасралтгүй төлсөн иргэн тэтгэвэрт гарахад халамжийн мөнгө хүртэх эрхтэй ч ихэнх иргэд энэ хугацааг гүйцээлгүй дундаас эх орондоо буцдаг. Үүнээс үүдэн Япон улсад ажилласан хугацаандаа төлсөн татварынхаа нэгээхэн хэсгийг нутагтаа буцсаны дараагаар нэхэмжлэх эрхийг олгох тогтолцоо нь 1994 онд бий болжээ. Ялангуяа Монгол улсын хувьд одоогийн байдлаар Япон улстай нийгмийн даатгалтай холбогдох олон улсын гэрээг байгуулаагүй учраас энэхүү тогтолцооны хүрээнд төлсөн татварынхаа тодорхой хувийг хэрхэн тооцож авах талаар хувь хүн өөрөө мэдлэгтэй байх хэрэгтэй.
Ерөнхий заалт:
· Япон улсад 6 сараас дээш 25 жилээс доош татвар төлөн ажилласан байх
· Бүр мөсөн нутаг буцах шийдвэрт хүрсэн байх
Нутаг буцсаны дараагаар 2 жилийн хугацаанд Япон улс руу нэхэмжлэл хүргүүлэн татварын буцаалт мөнгөө тооцуулан авах боломжтой. Мөн энэ нь зөвхөн компанийн ажилтнуудад бус нийгмийн халамжийн даатгал буюу Кокүмин нэнкин хокеныг 6 сараас дээш хугацаанд төлсөн суралцаж буй оюутнуудад ч хамааралтай юм.
Дараах шаардлагуудыг хангасан иргэн буцаан олголтын мөнгөө хүлээн авна.
1. Нэхэмжлэх цаг үедээ Япон улсад оршин суух харъяалалгүй байх.
2. Нийгмийн халамжийн даатгалын төлбөрийг 6 сараас дээш хугацаанд төлж барагдуулсан түүхтэй байх.
3. Япон улсад өөрийн нэр дээр хаяггүй байх (Япон улсаас гарсаны дараагаар нэхэмжилнэ.)
4. Нэхэмжлэх цаг үе хүртэл Япон улсад нийгмийн халамжийн тэтгэмж хүртэж байгаагүй байх.

Хэдий хэр хэмжээний мөнгө даатгалын сангаас буцаан олгогддог вэ.
Буцаан олголтын мөнгөн дүнг тооцох арга нь 2005 оны 3-р сар хүртэл болон 2005 оны 4-р сараас хойш гэсэн 2 хугацаанаас хамааран өөр байна.
2005 оны 4-р сараас хойш хэрэгжиж буй тооцох аргатай танилцъя. Буцаалт нь нийгмийн халамжийн даатгалд хамрагдсан сараас хамаарч тооцогдоно.
Төлөгдөхдөө 20%-ийн албан татвар хасагдаж үлдсэн хувь олгогдоно.
Тооцох аргын хувьд:
Хөрвүүлвэл:
Нийгмийн халамжийн даатгалд хамрагдах хугацааны үндсэн цалингийн дүн × Төлөгдөж буй цалингийн хувь {(даатгалын төлбөрийн хувь 1/2 ) даатгал төлөлтийн хугацаанд хамаарах тоо }
・Нийгмийн халамжийн даатгалд хамрагдах хугацааны стандарт цалингийн дүн гэдэг нь:
Компанид ажиллаж байсан хугацаанд сар бүрийн стандарт цалин болон стандартын дагуу олгосон урамшууллын нийт мөнгөн дүнг ажилласан хугацааны нийт сард хувааж 1 сарын дундаж мөнгөн дүнг гаргасныг хэлнэ.
Сар бүрийн стандарт цалин гэдэг нь жил бүр 4-6 сарын 3 сарын хоорондох цалинг үндэслэж гаргасан дундаж дүнг хэлнэ.
Стандарт шагнал гэдэг нь төлөгдсөн шагналын 1000 иенээс доош дүнг үл тооцож 1000 иенийг нэгж болгосныг хэлнэ.
・ Төлөгдөж буй цалингийн хувь гэдэг нь:
Нийгмийн халамжийн даатгалд хамрагдсан хугацаа (үндсэндээ Япон улсын компанид ажилласан хугацаанаас хамаарсан тоо. )
Тэрхүү хугацааг 6 сараас 3 жилийн хоорондохыг тооцож 6 сарыг нэгж болгосон тоогоор нэмдэг боловч 3 жилээс дээш хугацааг 3 жилийнхтэй ижил дүнгээр тооцдог.
Ажлаа сольж компани өөрчлөгдсөн ч хамааралгүй нэгтгэж тооцно.
・Даатгалын төлбөрийн хувь гэдэг нь :
Нийгмийн халамжийн даатгалд хамрагдсан хамгийн сүүлийн сарын өмнөх 10 сарын бай длаар даатгалд төлсөн мөнгөөр тооцож ашиглана.
Хамгийн сүүлийн сар 1-8 сарын тохиолдолд өмнөх жилийн 10 сарын байдлаарх даатгалын мөнгөний хувийг ашиглана.
Энэ бүгдээс харахад тооцох арга нь нилээд төвөгтэй санагдах биз ээ.
Тиймээс жишээ болгон доорх тооцоолсон байдлыг харна уу.
· Сарийн цалин 200,000 иен
· Шагнал нэг удаад 400,000 иен (Жилд 2 удаа)
· Жилийн нийт орлого 3,200,000 иен
· Нийт 3 жил ажиллаад нутаг буцсан
· Стандарт сарын цалин 200,000 иен
· Стандарт шагналын мөнгө 400,000 иен
Тооцох байдал:
(200,000 ×36 сар+400,000 ×6удаа)÷36 сар
=9,600,000÷36 сар=266,666 иен ←Энэ бол үндсэн цалин
266,666 иен(үндсэн цалин)×16.766%(Нийгмийн халамжийн даатгалын хувь)×
1/2×36=804,762 иен(Эх орондоо буцсаны дараагаар олгогдох буцаалт мөнгө)

* Эх орондоо буцсаны дараагаар доор зүйлсийг бэлтгэж нэхэмжилнэ.
Нэхэмжлэлд бэлтгэх материалыг Япон улсын тэтгэврийн байгууллагын сайтаас татаж авах боломжтой.
https://www.nenkin.go.jp/service/jukyu/sonota-kyufu/dattai-ichiji/20150406.html
・ Нэхэмжлэлийн бичиг
・Гадаад пасспортын хуулбар – Япон улсад нэвтэрсэн болон гарсантай холбогдох мэдээлэл бүхий бүх хуудас
・ Оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хуулбар – Ар өвөргүй
・ Буцаалт мөнгийг хүлээж авах дансны мэдээлэл – Банкны нэр, салбар, байршил, дансны дугаар, нэхэмжлэгчийн нэр дээрх данс болохыг тодорхойлсон бичиг
・ Япон улсад хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын дэвтэр – Тод цэнхэр өнгөтэй эх хувиараа байна.
Илгээх байгууллага нь Японы даатгалын байгууллага буюу日本年金機構 – Дээрх холбоосоор орж албан ёсны хаягыг бүрэн зөв авна уу.
Жич: Ирээдүйд Япон улсад дахин ажиллаж амьдрах зорилго, магадлалтай бол дээрх нэг удаагийн татварын буцаан олголтыг авах шаардлагагүй ба Япон улсын зүгээс ч олгохгүй болно.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-09-28
Япон улсын Эрүүл мэндийн даатгал/日本の医療保険について

2020-09-28
Оршин суух зөвшөөрөл 特定技能/Тусгай ур чадвартай ажилтан Монгол хэл дээрх зурагт мэдээлэл

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг/特定技能1号-т нийт 14-н салбарт хийж гүйцэтгэх ажил үүрэг

2020-09-24
Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合

2020-09-23
Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

2020-09-23
Япон улсад гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд/婚姻の解消について(モンゴル国)

2020-09-23
Япон улсад гэрлэлтийн бүртгэл хийлгэх тухай/婚姻証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Япон улсад төрсөн хүүхдийн төрсний бүртгэл хийлгэх тухай/新生児 出生証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Анх удаагаа Япон Улсад зорчих гэж байгаа бол/初めて日本へおいでの方へ

*