Японд компани байгуулах гадаадын иргэнд олгогдох виз/経営ビザについて
Бид энэ удаад Япон улсад компани, аж ахуй нэгж
эрхлэх иргэнд олгогддог 経営管理 буюу үйл ажиллагаа, менежмент удирдлага гэсэн визийн ангилалын тухай мэдээлэл хүргэж байна.
Энэ нь Япон улсад оршин сууж байсан хугацаа, боловсролын түвшин
хамаарахгүйгээр компани байгуулахыг хүссэн гадаадын иргэнд боломж олгодгоороо бусад оршин суух ангилалаас давуу талтай.
Үүнд:
· Япон улсад үйл ажиллагаа , аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэнд
· Япон улс дахь компани, аж ахуйд хөрөнгө оруулалт хийж түүнийг удирдах албыг хаших иргэнд тус тус олгогдоно.
Дээрх үйл явцад зарцуулагдах хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэр болон бодитой үйл ажиллагааны чиглэл, зорилгоо тодорхойлсон байх нь гол шаардлага болдог.
Япон улсад компани багуулах үйл явц нь харьцангуй хүндрэл багатай ч тус визийг хүсэх нь нилээд шалгуур өндөртэй байдаг.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр:
1.Компанийн үйл ажиллагааны цар хүрээ хамаарахгүй доод тал нь 5,000,000 иений хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд энэ нь тухайн компанийг эрхлэх суурь хөрөнгө болно гэж үздэг.
2.Үйл ажиллагааныхаа зорилт, чиглэлүүдийг тодорхойлсон бизнес төлөвлөгөө гаргасан байх бөгөөд үйл ажиллагаагаа тус чиглэлийн дагуу байх ёстой. Чиглэлд тооны хязгаар байхгүй.
*Нэмж үйл ажиллагааны чиглэлдээ өөрчлөлт оруулахад зардал ихээхэн шаардагддаг учир анхнаасааа оновчтой төлөвлөх шаардлагатай.
3.Үйл ажиллагаа явуулах оффис байх хэрэгтэй ба интернэтээр үйл ажиллагаа явуулах зорилготой байсан ч анхан шатны оффис заавал шаардагдана.
4. Тухайн компани, аж ахуйн нэгж нь 2-оос дээш ажилтантай байх.
5. Тухайн компани нь үйл ажиллагаа явуулах 3 жилийн стратеги төлөвлөгөөг заавал боловсруулах шаардлагатай бөгөөд хууль ёсны дагуу байх ёстой. Эс бөгөөс визний төлөөх хуурамч төлөвлөгөө байж болзошгүй хэмээн сэрдэгдэх тал бий.
Дээрх зүйлс нь ерөнхий бэлтгэлд тооцогдох ба ямар үйл ажиллагаа эрхлэхээс шалтгаалан шаардлага, шалгалт өөрчлөгдөнө гэдгийг анхааралдаа аваарай.
Кэйэй Канри визний хугацаа:
1жил,
3 жил,
5 жил гэх хугацаатай.
*5 жил тууштай байсан нөхцөлд Япон улсад байнгын оршин суух зөвшөөрлийг хүсэх эрхтэй болдог.
Тус визний сунгалтын хувьд:
Оршин суух ангилал болон компанийн үйл ажиллагааны үргэлжлэх зарчим нь:
– Анх төлөвлөсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явагдсан байдал
– Ажилчдын нийгмийн даатгалд хамруулсан байдал
– Суурь хөрөнгөөс гадна орлого, ашигтай ажилласан байдал
– Япон улсад татвар төлөх чадамжийн байдлаас хамааран хугацаа сунгагдах дүрэмтэй.
Бүрдүүлэх материалын хувьд :
Бизнес төлөвлөгөө хамгийн чухал бөгөөд түүнд туршлага, чадвар хэрхэн байгаагаас шалтгаалан үнэлэгдэнэ. Түүнчлэн урьд өмнөх түүх намтараас шалтгаалан нэмэлт бичиг шаардагдах тохиолдол бий.
Гёосэйшоши “Блан” хууль, эрх зүйн компани
О.Сарнай
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!