Япон улсын иргэнтэй гэр бүл болоход олгогдох виз/日本での国際結婚ビザ

2019-05-14  

    Япон улсын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд “Япон иргэний гэр бүлийн гишүүн” буюу нихонжин хайгүша виз олгогддог.
    Доорх 3-н төрөл байна. Оршин суух зөвшөөрөл хүсэх үе шатлал нь харилцан адилгүй байна.

        1 . Монгол улсад Япон улсын иргэнтэй гэр бүл батлуулсан бол гэрлэлтийн гэрчилгээг Япон улс руу илгээж хууль ёсны нөхөр, эхнэр болсноо Япон улс дахь харъяа хот дүүргийн захиргаанд мэдэгдэж бүртгүүлэх шаардлагатай.
Бүртгүүлснээс хойш ойролцоогоор нэг долоо хоногийн дараа Косэкитоохон буюу гэр бүлийн бүртгэлийн гэрчилгээ бэлэн болно.
Дараа нь Япон улсын иргэн нь гэр бүлийн гишүүнийхээ оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг Японы цагаачлалын албанд мэдүүлэх шатанд орно.
Виз амжилттай гарсан тохиолдолд Япон улсын иргэний зүгээс зөвшөөрлийн сертифкатыг Монгол улсад байгаа гэр бүлийн гишүүн рүү илгээх ба гэр бүлийн гишүүн нь Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-д бататгах визний мэдүүлэгт орсноор Япон улс руу нэвтрэх эрхтэй болно.
Энэ хүртэлх үе шат бүхий мэдүүлгийг зайрюунинтэй шинсэйшо гэнэ.
       2 . Япон улсад амьдарч буй гадаад иргэн Япон улсын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд харъяалагдах хот дүүргийн захиргаанд бүртгүүлж гэрчилгээг гаргуулан авна.
Түүний дараагаар оршин суух зөвшөөрлөө мэдүүлнэ. Визний мэдүүлэг амжилттай болсон тохиолдолд оршин суух статусын нэршил өөрчлөгдөн цаашид визээ сунган амьдрах боломжтой.
Энэ мэдүүлгийг зайрюушикакүхэнкошинсэй гэдэг.
       3 . Япон улсын иргэн гадаадаас нөхөр/ эхнэрээ урих дуудах/ Мэйл харилцаа болон гэрлэлт зуучлалын товчоо зэргээр дамжуулан Япон улсын иргэнтэй зайнаас гэр бүл болох явдал цөөнгүй байдаг.
Энэ тохиолдолд гэр бүл болох гэж буй Япон улсын иргэний урилгаар богино хугацааны визээр Япон улсад нэвтэрч гэр бүлээ батлуулдаг.
Батлуулсны дараагаар Япон иргэний зүгээс гэр бүлийн гишүүний Япон улсад оршин суух зөвшөөрлийн мэдүүлгийг Цагаачлалын албанд мэдүүлнэ.

Өөр бусад нарийн мэдээлэлийг доорх холбоосоор орж харна уу.
http://www.moj.go.jp/MINJI/minji15.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*