Японд суралцаж буй оюутан залуу өөрийн эхнэр болон хүүхэдээ японд уриж авчрах талаар манайд хандсаны дагуу бид бага боловч мэдээлэл өгөхөөр шийдлээ. Сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэж байна. Хичээгээд заавар гэр бүлээ өөр дээрээ аваарай.

2019-05-23  

Японд суралцаж буй иргэн өөрийн гэр бүл болон үр хүүхдээ уриж авчрах бол асран хамгаалагч гэдэг үүргийнхээ дагуу санхүүгийн чадамжтай гэдгээ тодорхойлох буюу “Санхүүгийн тал дээр асуудалгүй ээ” гэдгээ батлах хэрэгтэй. Энэ баталгаа мэдээж оюутан хүний хувьд хэцүү гэдэгтэй санал нэг байгаа биздээ?
Юун түрүүнд суралцаж буй иргэн маань их сургуулийн оюутан (магистрант, доктрант байж болно) байх шаардлагатай.
Японы “Хилийн шалган нэвтрүүлэх , оршин суух хяналтын газар”нь хүсэлт гаргагч оюутны ар гэрийнхэнд виз олгохдоо тухайн оюутны санхүүгийн чадавхийг гол үзүүлэлт болгодог. Яагаад гэхээр оюутнууд 7 хоногт 28 цаг л цагын ажил хийх эрхтэй байдаг тул цалин бага гэж тооцогддог учир Японд яаж амьдрах вэ? гэсэн эргэлзээг төрүүлдэг.
Иймд Япон талын өөрийн амьдралын амжиргааг бүрэн дааж чадах уу гэсэн нүдээр харгадах оюутнуудын ар гэрийхнийг Японд урих мэдээж хэцүү болж таарна.. Хэдий хэцүү боловч Япон улсаас албан ёсоор зөвшөөрөгддөг учираас та санаа зовох шаардлагагүй.
Нэг үгээр хэлбэл санхүүгийн чадамжтай гэдгээ батлаж чадвал гэр бүлийн оршин суух эрх авах огтхон ч хэцүү зүйл биш юм.
За тэгвэл оюутны визтэй хүн ар гэрийхнээ Японд оршин суух визтэй болгохын тул хэр хэмжээний мөнгөтэй байх шаардлагатай вэ? Япон улсад албан ёсны заалтгүй байхгүй. Хариуцаж хийж ирсэн ажлын туршлагаасаа хараад байхад 1 жилийн амжилгааны орлогыг голлон хараад байдаг. Үүнд мэдээж тус оюутны мөнгөн хуримтлал буюу хадгаламж, улсын зардлаар байгаа бол тэтгэлэг, ар гэрээсээ тэтгэлэг халамжын мөнгө авдаг бол тэрийгээ оруулана, цагын ажлын хөлсөө ч оруулана, мөн өөрийн бусад орлогоо оруулаад бүтэн жилд 2,000,000иен-с дээш байвал ямар ч асуудалгүй.
(2,000,000иен-с бага байж огт болохгүй гэсэн үг бас биш юм шүү).
Ар гэр, хамаатан садан, найз нөхөдөөсөө санхүүгийн дэмжлэг авах бол ямар холбоотой энэ нь бодит үнэн гэдгийг магадлах баттай үнэн зөв мэдээлэл байх шаардлагатайг анхаараарай. Хэрэв виз гаргахын төлөөх ямар нэг хуурмаг зүйл илэрвэл виз гарахгүй болох магадлал өндөр болно гэсэн үг.

Бүрдүүлэх бичиг баримт:
1. Өргөдөл
(Тус өргөдөлд өөрийн тухай маш дэлгэрэнгүй бичнэ. Амьдарч буй байдал, Японд цаашид байх хугацаа, гэр бүлээ татах болсон шалтгаан зэрэг, санхүүгийн тодорхойлолтын дараах чухал үзүүлэлт болно, боломжтой бол гёосэйшошигоос зөвөлгөө авсан нь дээр байдаг).
2. урч буй сургуулийн тодорхойлолт
3. Ирц болон дүнгийн тодорхойлолт
4. Сургуулиас тэтгэлэг авдаг болон тэтгэлэгээр ирж суралцаж байгаа бол тус тодорхойлолт
5. Тэтгэлэгээр суралцдаг оюутны хувьд сургалтын төлбөр төлдөггүй гэсэн тодорхойлолт
6. хувийн зардлаар суралцдаг оюутны хувьд ар гэрээсээ тэтгэмж авдаг тохиолдолд:

Ар гэрээсээ халамжын мөнгө авдаг бол:
・Сэйяакүшоү буюу мөнгө шилжүүлэгчийн тангараг бичиг (энэ нь Японд заавал шаардагддаг тангараг гэрээ юм).
・Мөнгө илгээгчийн ажлын газрын тодорхойлолт, орлогын мэдүүлэг
・Мөнгө шилжүүлэгчийн хадгаламжын дэвтэрийн хуулбар, мөнгөн дүнгийн үлдэгдэл
・Мөнгө шилжүүлэгчтэй цусан төрөл гэдгийг тодорхойлох бичиг баримт
・Мөнгө шилжүүлэгчийн гүйлгээний хууллага
・Мөнгө шилжүүлсэн баримтууд
・Oюутны өөрийн хадгаламжын дэвтэрийн хуулбар, мөнгөн дүнгий үлдэгдэл
・Орон сууц, гэр, байшин, дотуур байр зэрэг түрээслэн амьдарч буй гэрээ, өөрийн байр бол гэрчилгээ.

Танд амжилт хүсэе.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-09-28
Япон улсын Эрүүл мэндийн даатгал/日本の医療保険について

2020-09-28
Оршин суух зөвшөөрөл 特定技能/Тусгай ур чадвартай ажилтан Монгол хэл дээрх зурагт мэдээлэл

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг/特定技能1号-т нийт 14-н салбарт хийж гүйцэтгэх ажил үүрэг

2020-09-24
Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合

2020-09-23
Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

2020-09-23
Япон улсад гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд/婚姻の解消について(モンゴル国)

2020-09-23
Япон улсад гэрлэлтийн бүртгэл хийлгэх тухай/婚姻証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Япон улсад төрсөн хүүхдийн төрсний бүртгэл хийлгэх тухай/新生児 出生証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Анх удаагаа Япон Улсад зорчих гэж байгаа бол/初めて日本へおいでの方へ

*