Монгол-Япон хэл дээр Японы визны төрлийг мэдээлэл болгон хүргэж байна/在留資格種類

2019-06-03  

Япон улсад нийт 27 төрлийн виз байдаг бөгөөд гадаадын иргэд бид Япон улсад ажиллаж амьдрахын тулд заавал аль нэг визийг нь авахгүй бол болохгүй байдаг билээ. Ингээд бидний ихэвчлэн мэдүүлдэг 15-н төрлийн визний Монгол болон Япон нэршлийг товч тайлбарын хамт хүргэж байна.

1. Богино хугацааны виз- 短期滞在(たんきたいざい) Өөрийн орны ЭСЯ-с авсан байна.

2. Техник технологи, Хүмүүнлэг, Олон улсын харилцааны виз- 技術・人文知識・国際業務(ぎじゅつ・じんぶんちしき・こくさいぎょうむ)Өөрийн нутагтаа их дээд сургууль болон мэргэжлийн сургууль төгссөн байх ба Японд ажиллах компани болон байгууллагатайгаа ажиллах гэрээ хийгдсэн тохиолдолд мэдүүлэх виз шүү.

3. Гэр бүлийн гишүүний виз- 家族滞在(かぞくたいざい)Тухайн гэр бүлийн гишүүний хэн нэг нь Япон улсад ажиллаж амьдардаг байх.

4. Япон хүн эсвэл байнгын оршин суугч иргэнээс гэр бүлээ цуцалсан хүнд олгох виз- 定住者(ていじゅうしゃ)

5. Японд үйл ажиллагаа явуулах компанийг захирлын виз- 経営管理(けいえいかんり)Японд үйл ажиллагаа явуулах зорилгоор компанийн удирдлага ОСЗ-н виз авах

6. Ур чадвар болон нарийн мэргэжилтний виз- 技能(ぎのう)Их дээд сургууль төгссөн мэргэжлээрээ 10-с дээш жил ажилласан байх ба мөн Японд ажиллах газартай гэрээ хийгдсэн байх

7. Урлаг Спорт Мэргэжлийн Тамирчны виз- 興行(こうぎょう)Урлаг спортын нэрд гарсан иргэдэд олгох.

8. Тусгай зориулалтын виз- 特定(とくてい)

9.  Тусгай ур чадварын виз- 特定技能(とくていぎのう)Шинэ гарсан визийн төрөл

10. Одоо ажиллаж буй компаниас өөр компанийн нэр дээр виз шилжүүлэх- 就労資格証明書交付申請(しゅうろうしかくしょうめいしょこうふしんせい)

11. Байнгын оршин суугчийн виз- 永住者(えいじゅうしゃ)Японд 10-с дээш жил ажиллаж амьдарсан, Япон гэр бүлтэй болон салсан иргэн байх ба багадаа тус хүн 3-с багагүй жил Японд ОСЗ-н визтэй байх шаардлагатай.

12. Байнгын оршин суугч иргэний гэр бүлийн виз- 永住配偶者(えいじゅうはいぐうしゃ)

13. Япон иргэнтэй гэр бүл болсон бол Япон иргэний гэр бүлийн виз мэдүүлнэ- 日本人配偶者(にほんじんはいぐうしゃ)

14. Сургалтын виз- 就学ビザ(しゅうがくビザ)Японы луулинд 18-н нас хүрсэн, эх орондоо бүрэн дунд боловсрол эзэмшсэн, Япон хэлний түвшинтогтоох шалгалтын 4-р төвшний мэдлэгтэй, эрүүл чийрэг, санхүүгийн баталгаа хэрэгтэй. /2,000,000иэн/

15. Орогнол хүсэх виз- 難民ビザ(なんみんびざ)Өөрийн эх орондоо амьдрахад нэн хүнд бэрхшээлтэй( дайн дажин, өлсгөлөн, улс төрийн тогтворгүй байдал зэрэг шалтгааны улмаас арга буюу тус визийг мэдүүлдэг байна.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-09-28
Япон улсын Эрүүл мэндийн даатгал/日本の医療保険について

2020-09-28
Оршин суух зөвшөөрөл 特定技能/Тусгай ур чадвартай ажилтан Монгол хэл дээрх зурагт мэдээлэл

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг/特定技能1号-т нийт 14-н салбарт хийж гүйцэтгэх ажил үүрэг

2020-09-24
Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合

2020-09-23
Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

2020-09-23
Япон улсад гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд/婚姻の解消について(モンゴル国)

2020-09-23
Япон улсад гэрлэлтийн бүртгэл хийлгэх тухай/婚姻証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Япон улсад төрсөн хүүхдийн төрсний бүртгэл хийлгэх тухай/新生児 出生証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Анх удаагаа Япон Улсад зорчих гэж байгаа бол/初めて日本へおいでの方へ

*