№2 Гадаадын иргэдэд хуулиараа олгогддог визийн төрөл
Японы Цагаачлалын хуульд гадаадын иргэдэд олгохыг зөвшөөрдөг нийт 27-н төрлийн виз байдаг ба дотор нь томоохон 4 хуваана.
1. Ажил хөдөлмөр эрхлэх эрх бүхий ангиллын виз
( гадаад харилцаа, олон нийтийн ажил, профессор, соёл урлаг, шашин, хэвлэл мэдээлэл, бизнес удирдлага, хууль эрх зүй, нягтлан бодох бүртгэл, анагаах ухаан, судалгаа, боловсрол, технологи, хүмүүнлэг, олон улсын үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаа, урлаг спорт, ур чадвар, ур чадварын сургалт, өндөр мэргэжилтэн гэсэн ангилалын визүүд багтана).
2. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй ангиллын виз
( соёлын үйл ажиллагаа, богино хугацаагаар оршин суух, суралцах, сургалт, гэр бүлийн виз гэсэн ангиллын визүүд багтана).
3. Үйл ажиллагааны чиглэлээс хамааран заагдсан хүрээнд ажил хөдөлмөр эрхлэх виз
( тусгай үйл ажиллагааны ангиллын виз)
4. Хувь хүн болон албан тушаалд тулгуурлан олгогдох ангиллын виз
( байнгын оршин суух виз, түүний гэр бүлийн гишүүдэд олгох, Япон улсын иргэнтэй гэр бүл болсон болон гэрлэлтээ цуцлуулсан иргэнд олгогдох ангиллын виз )
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж авна уу.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!
2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について
2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて
