№3 Компани байгуулах иргэнд олгогдох виз ба анхлан бүрдүүлэх материал

2019-06-04  

Япон улсад компани, аж ахуй нэгж байгуулах иргэнд олгогддог Кэйэйканри/ 経営管理/ визийг та мэдүүлнэ.  Энэ виз нь Япон улсад оршин сууж байсан байгаагүй хугацаа болон боловсролын төвшин  хамаарахгүйгээр компани байгуулахыг хүссэн гадаадын иргэнд олгодгоороо бусад оршин суух зөвшөөрлийн визээс давуу талтай.

* Тус виз нь тухайн компани, аж ахуйн нэгжийн удирдлага Японд компанийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд Японд оршин суух зөвшөөрөл юм. Тус зөвшөөрөлгүйгээр та компаниа Японд байгуулсан байсан ч оршин суух боломжгүй. Тус визтэй учир байнга Японд орших ёстой гэж ойлгож болохгүй юм. Та ажлын шугамаар эх орондд буцах, гадаад орнуудад зорчихзэрэг чөлөөтэй байна. Энэ визийг авахын тулд эхлээд компаниа Японд байгуулах буюу Японд бизнес эрхлэх компанийн зөвшөөрөлөө авсан байна.

Олгох хуулийн заалт нь:

– Япон улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах, аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэнд

– Япон улс дахь компани, аж ахуйн нэгжид  хөрөнгө оруулалт хийж, тус хөрөнгө оруулсан компани, аж ахуйн нэгжийн удирдлагаар ажиллах иргэнд олгодог.

Цагаачлалын алба буюу “Хилийн шалган нэвтрүүлэх , оршин суух хяналтын газар”нь хамгийн гол хардаг үзүүлэлт бол санхүүгийн эх үүсвэр болон бодитой үйл ажиллагааны чиглэл, зорилгоо тодорхойлсон байх нь маш чухал, үүнийг та өөрөө бичиж хийх хүндрэлтэйгээс гадна эрх авч чадалгүй буцаагдах магадлалтай тул хууль зүйн товчооны Гёосэйшошид хандсан нь баталгаатай гэж зөвлөмөөр байна.

Таны өмнөөс бүгдийг Японы хууль ёс, Япон байцаагч нараа хүлээн зөвшөөрөх хэмжээнд зөв зохистой бэлдэж өгөх чадвартай байдаг.

Япон улсад компани байгуулах үйл явц нь Монголтой харьцуулахад харьцангуй хүндрэл багатай ч оршин суух виз хүсэх нь нэлээд шалгуур өндөртэй байдаг.

Компани байгуулах хуулийн заалт нь:

1.Компани байгуулах суурь хөрөнгө 5,000,000 иен

2.Үйл ажиллагааныхаа зорилт, чиглэлүүдийг тодорхойлсон төлөвлөгөө гаргасан байх. Үйл ажиллагааны чиглэлд тооны хязгаар байхгүй. Нэмж үйл ажиллагааны чиглэлдээ өөрчлөлт оруулахад 30,000 иен гардаг тул анхнаасаа сайн бодож байж эрхээ аваарай.

3.Үйл ажиллагаа явуулах оффис байх шаардлагатай. Тус оффис нь интернэт хэвлэх машин суурин утасны дугаартай байх ёстой.

4. Тухайн компани, аж ахуйн нэгж нь 2-оос дээш ажилтантай байх.

5. Тухайн компани нь үйл ажиллагаа явуулах эхний 3 жилийн бизнес төлөвлөгөө боловсруулах  шаардлагатай.

Дээрх зүйлс нь ерөнхий бэлтгэлд тооцогдох ба ямар үйл ажиллагаа эрхлэхээс шалтгаалан шаардлага, шалгалт өөрчлөгдөнө.

Тус визийн хугацаа: 1жил, 3 жил, 5 жил байна.

5 жил тууштай үйл ажиллагаа явуулж оршин суусан тохиолдолд байнгын оршин суух виз хүсэх эрхтэй болно.

Виз хүсэгчийн зүгээс бүрдүүлэх бичиг баримт:

1.      Мэдүүлгийн хуудас

2.      Паспортын хуулбар

3.      Цээж зураг 3х4

4.      Виз хүсэх болсон шалтгааны өргөдөл

5.      Өөрийн анкет

Үүсгэн байгуулсан компаниас шаардах бичиг баримт:

1.      Компанийн гэрчилгээ

2.      Компанийн дотоод дүрэм

3.      Бизнес төлөвлөгөө

4.      Компани байгуулсан мэдэгдэл /Татварын алба/

5.      Оффисийн түрээсийн гэрээ

6.      Бусад бичиг баримт


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*