№4 “Токүтэйкацүдоү” буюу тусгай үйл ажиллагааны виз гэж юу вэ?

2019-06-05  

Токүтэйкацүдоү” тусгай үйл ажиллагааны виз нь гадаадын иргэдэд зориулагдсан Япон улсад ажил хөдөлмөр эрхлэх визийн ангилалд багтах ангилалын виз юм. Гэхдээ Бизнес удирдлагын виз, техник технологи, хүмүүнлэг, олон улсын чиглэлээр ажиллах виз, байнгын оршин суугчийн визээс өөр ангилал юм.

Японы хууль зүйн яамны сайдын шийдвэрээр дээрх визүүдийн төрөлд хамааруулахгүйгээр тусад нь гаргасан виз бөгөөд тус ангилалд ямар ямар ажил хөдөлмөр багтах ве гэхээр тухайлбал: Animation, game, Япон хоол, manga, үйлчлэгч, summer job буюу зуны амралтын хугацаанд өөрийн мэргэшиж буй чиглэлээр ажиллах/ 3-н сараас илүү хугацаатай байж болохгүй/ , 2020 оны олимпын үйл ажиллагааны бүтээн байгуулалтад тулгуурлан барилгын салбарын ажилтан, internship/ 1 жилээс хэтрэхгүй хугацаатай байна/, хөлөг онгоц үйлдвэрлэлийн ажилтан, үйлдвэрийн ажилтан, working holiday буюу залуучуудад зориулсан Япон оронтой танилцангаа бага цагаар ажиллах боломж бүхий зорилготой хүмүүсд олгоно. Насны хатуу заалттай /18-30-н насан дотор байна/.

Тус визийн хүчин төгөлдөр хуулийн хугацаа нь ажил мэргэжилээс хамаарч 3 сар, 6 сар, 1 жил, 3 жил, 5 жил байна. Хуулийн хүчинтэй хугацааг дуусахаас 3-н сарын өмнө хүсэлт гарган сунгуулах боломж мэдээж бий шүү.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*