№6 Компани байгуулах иргэнд олгогдох визийн хуулийн хугацааны сунгалтын тухай  

2019-06-07  

Бид өмнө Япон улсад компани, аж ахуй нэгж байгуулах иргэнд олгогддог Кэйэйканри /経営管理/ визийн тухай товч мэдээлэл хүргэсэн билээ. Энэ удаа тус визийн сунгалтын талаар мэдээлэл хүргэж байна. /経営管理 更新/

Ихэнх визийн хуулийн хүчинтэй хугацааг 1 жилээр олгодог. Үйл ажиллагаа явуулсан ч бай явуулаагүй ч бай заавал бүтэн нэг жилийн дараа шинэчлэн сунгалт хийлгэх шаардлагатай болдог. Энэ нь үед тухайн компанийн нэг жилийн үйл ажиллагаанд албан бус хяналт тавьж байгаа гэж ойлгож болно. Визээ сунгуулахын тулд жилийн эцсийн санхүүгийн тайлан маш чухал шаардлагатай ба тус тайланг хэрхэн гаргахаас шалтгаалан дахин виз сунгагдах эсэх болон хэдэн жилээр олгогдох нь шийдэгдэнэ. Мөн удирдлагын сарын цалин 200,000 иенээс дээш байвал зүгээр байдаг. Хугацааны хувьд 1жил, 3 жил, 5жилээр сунгагдах боломжтой.

Сунгалтад шаардлагатай материал:
1. Анкет /在留期間更新許可申請書/
Японы Хууль зүйн яамны хуудсаар орж тус анкетыг татаж аваарай.
2. Цээж зураг 4х3 1 хувь/写真(縦4cm×横3cm)1葉/
Зурагны ард өөрийн нэрийг бичиж наана.
3. Паспорт болон Японд суух зөвшөөрлийн үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт /パスポート及び在留カード/

4. Татвараас чөлөөлөгдсөн гэрчилгээ, татвар төлөгч бол татварын тайлан / сүүлийн нэг жилийн байна /住民税の課税(又は非課税)証明書及び納税証明書, 1年間の総所得及び納税状況が記載されたもの/
5. Санхүүгийн тайлангийн хуулбар /直近の年度の決算文書の写し/

  • Хуулийн хүчинтэй хугацаа дуусахаас 3-н сарын өмнө сунгалт хийлгэхээ мартаж болохгүй шүү.

Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*