№7 Өөрийн хүүхдээ Японд авчрах бол

2019-06-10  

Эцэг эх нь Япон улсын иргэн байх эсвэл Японд байнгын оршин суух зөвшөөрөлтэй байх юм уу Япон улсын иргэнтэй гэр бүл болоод гэрлэлтээ цуцалсан Тэйжюуша визтэй тохиолдолд өөрийн хүүхэд нь бага насны болон гэрлээгүй тохиолдолд Тэйжюуша ангиллын визээр Японд урт хугацаагаар авчрах боломжтой.

Өөрийн хүүхдээ гадаадаас Японд авчрахын тулд бүрдүүлэх бичиг баримтын хувьд 3 хуваана.

1.        (a) Зайрюүшикакүнинтэйшо/在留資格認定証明書交付申請書/буюу анкет , шинсэйриюүшо /申請理由書/ буюу тус виз мэдүүлэх болсон шалтгаанаа өргөдөл маягаар бичиж өгөх бөгөөд Японд ямар зорилгоор хэзээ ирээд одоог хүртэл юу хийж яаж амьдарч байгаа цаашид юу хийж яаж амьдрах, гэр бүлээ яагаад татах болсон, энд авчраад юу хийх төлөвлөгөөтэй байгаа зэрэг бүгдийг ойлгомжтой тодорхой бичиж өгнө гэсэн үг, 3-5н хуудас байх нь элбэг, батлан даагчийн тодорхойлолт буюу /身元保証書/ихэвчлэн эцэг эхийн хэн нэг нь байдаг.

2.        (b) Хүүхдийн талаас бүрдүүлэх бичиг баримт

 ・ Паспортын хуулбар /旅券/   Японы хилээр орж гарсан дардастай нүүрийг мөн хавсаргана.

・ Цээж зураг зураг 4х3 нэг хувь/ 申請用写真/

・ Төрсний гэрчилгээ /出生証明書/эх хэл дээр байгаа бол Япон хэл дээр орчуулан хавсаргах шаардлагатай

・ Тодорхойлолт /在籍証明書 /сургууль, цэцэрлэг зэрэг газрын

3.       (c) Эцэг эхийн зүгээс бэлтгэх бичиг баримт нарийн тодорхой мэдээллийг Японы цагаачлалын алба буюу/出入国在留管理局(入国管理局)/-н хуудаснаас орж аваарай.

・ Паспортын хуулбар /旅券/ Японы хилээр орж гарсан дардастай нүүрийг мөн хавсаргана.   

・ Япон улсад оршин суугаа зөвшөөрлийн үнэмлэхний хуулбар /在留カード/

・ Ажлын газрын тодорхойлолт /在職証明書/

・ Тосэкитоүхон буюу гэр бүлийн бүртгэлийн хуулбар /Эхнэр нөхрийн хэн нэг нь Япон иргэний хувьд 戸籍謄本/
・ Жюүминхёо хуулбар буюу Японд оршин суугаа тодорхойлолт / 住民票写し/
・ Татвар төлсөн баримт /住民税の納税証明書/
・ Хоорондоо харилцдаг холбооны хэрэгслийн мэдээлэл цаасаар/утсаар ярсанжагсаалт , SKYPE、LINE,FB, захиа зэрэг өөр бусад баталгаа болох хуримын зураг зэрэг байж болно  交流関係資料/

・  Хөрөнгийн баталгаа /хадгаламжийн дэвтрийн хуулбар, дансны гүйлгээний хуулгаа, үлдэгдлийн мэдээлэл  預貯金関係の証明 / 

・  Үл хөдлөх хөрөнгийн хуулбар /түрээслэн амьдардаг бол гэрээний хуулбар байж болно 不動産の謄本/  
             Японд ирсний дараа элсэн орох сургууль цэцэрлэг зэргийн элсэн орох нь үнэн гэсэн тодорхойлолт зэрэг бичиг баримт хэрэг болдог юм байна.
 Хүүхдийн нас болон тусдаа байсан хугацаа, Япон улсад ирсний дараа юу хийх болон бэлдэж бэлтгэх материал олон болно.

Ажиллах виз буюу /就労資格/визтэй иргэн гэр бүлээ авчрах гэж байгаа бол гэр бүлийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ болон батлан дааж урьж байгаа талын санхүүгийн баталгаа байхад хангалттай байдаг.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

2020-10-21
Япон Улсад “Ур чадвартай ажилтан” илгээх хүлээн авах тогтолцоог хэрэгжүүлэх бүртгэлийн зар /現地では特定技能1号外国人人材の受付開催された

*