№8 Япон улсад оршин сууж буй Монгол улсын иргэд иргэний бүртгэлээ хэрхэн хийх вэ?

2019-06-11  

Япон дах Монгол улсын Элчин сайдын яамнд хандана. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл /ИШБ/-ийн зорилт нь Монгол Улсын иргэний төрсний, иргэний үнэмлэхийн, байнга оршин суугаа газрын баталгаа, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг шинээр бүртгүүлэхэд оршдог билээ.
Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн ИШБ-д хамрагдан цахим үнэмлэхийг анхла шинээр, 25, 45 насандаа шинэчлэн авдаг билээ. ИШБ-д бүртгүүлэхдээ заавал өөрийн биеэр ирж, хурууны хээ өгч бүртгэлд хамрагдана.
Бүртгэлд хамрагдсанаас 3 сарын дараа Таны цахим үнэмлэх Элчин Сайдын Яамнд ирэх бөгөөд ИШБ-д хамрагдах үедээ эргэн холбоо барих утасны дугаар эсвэл шуудангын хаягаа үлдээнэ үү.
*Монголд өөрийн төрөл, садангаар дамжуулан авах бол заавал итгэмжлэл хийлгэдэг болно.

1. 16 нас хүрч, иргэний үнэмлэх анх удаа авах үед дараах материал бүрдүүлнэ:
-Төрсний гэрчилгээний хуулбар
-Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
-Гадаад паспортны хуулбар
-Монгол дахь байнга оршин суугаа баг, хорооны тодорхойлолт
-Японд оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хуулбар /在留カード/
-Япон дахь оршин суугаа газрын тодорхойлолт эх хувь /住民票/
-Иргэний цахим үнэмлэхний төлбөр 2000 иен

2. Иргэний үнэмлэхний хугацаа сунгуулахад дараах материал бүрдүүлнэ:
-Төрсний гэрчилгээний хуулбар
-Хуучин иргэний үнэмлэхний хуулбар /Алга болгосон тохиолдолд УБЕГ-ын иргэний -цахим үнэмлэхний лавлагаа/
-Гадаад паспортын хуулбар
– Японд оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хуулбар /在留カード/
– Япон дахь оршин суугаа газрын тодорхойлолт эх хувь /住民票/
-Иргэний цахим үнэмлэхний төлбөр 2000 иен
ИШБ-д хамрагдахаасаа өмнө өөрийн ургийн овог, Монгол Улсад бүртгэлтэй хаяг, мөн эхнэр, нөхрийн болон 16 нас хүртэлх хүүхдийн регистрийн дугаарыг тодруулж, холбогдох бичиг баримтын хуулбарыг бэлдсэн байх шаардлагатай юм байна.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*