Гадаадын иргэд бидэнд тулгардаг гол бэрхшээл ба үүнээс гарах арга зам бий

2019-06-12  

Сайн байцгаана уу. Би энэ удаа өөрийн хийж буй ажлын үйл ажиллагаа болон танд юугаараа тустай болох талаар товч мэдээлэл өгөхийг зорилоо.
Би Японы “БЛАН” хууль эрх зүй, гёосэйшошигийн эрх бүхий хуулийн товчоо болон Японы PERTAMA ХХК-ний Монгол ажилтан. Миний бие энэ салбарт олон зүйлийг сурч судалж байгаагийн зэрэгцээ эх хэл дээрээ үнэн зөв бодит туршлага дээр тулгуурласан мэдээ мэдээллийг иргэддээ өгөх зорилгоор үндсэн ажлын хажуугар хийж байна. Цаашид улам бүр хөгжүүлэх бодолтой байна.
Бидний зорилго Японд ажиллаж амьдарч, сурч буй болон ажиллаж амьдрах, сурах гадаадын иргэдийг хуулийн хүрээнд хөдөлмөрлөх, сурах, амьдархад дэмжлэг үзүүлэхэд оршино.
Гадаадын иргэд бидэнд тулгардаг хэдэн хэдэн гол бэрхшээл байдаг.
Гол гэснээс нь дурдахад:
1. Оршин суух зөвшөөрөл буюу виз / анхлан виз авах болон Японд ирсний дараах сунгалт, шинэчлэлт, ангилал өөрчлүүлэх зэрэг /
2. Хэл, соёлын мэдлэг дутах буюу хэлний бэрхшээл
3. Суралцахаар ирсэн болон ирэх оюутнуудын виз, амьдрах байр, цагийн ажил зууч зэрэг дэмжлэг үзүүлэх боломжтой.
4. Оюутнууд маань дотуур байрнаасаа гараад өөрөө байр түрээслэх шаардлагатай болдог ийм тохиолдолд манайд хандаж байр зуучлуулж болно. /Гадаадын иргэд ихээр ирэх болсонтой холбогдуулан өөрийн байрыг гадаадын иргэнд хөлслүүлэхгүй гэх эзэд их байна, тиймээс цаг орох магадлалтай тул аль болох эртлэн байрны асуудалдаа шийдээрэй /
5. Холбооны хэрэгсэл /гар утас, интернеттэй байх хэрэгтэй /
6. Метро / Японд метро болон галт тэргээр энгийн иргэд шиг нь зорчдог болоход нэлээд хугацаа шаардана гэж хэлж болно. Тиймээс google map гар утсан дээрээ татаж аваарай /
7. Ажил хөдөлмөр, цагийн ажил /Японд өөрийн сурч мэргэшсэн ур чадвар, ажлын туршлагаараа ажиллах бол гадаад иргэдийг ажиллулах хүсэлтэй байгууллагуудтай холбож өгөх тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой байдаг /
8. Амьдрах байр буюу оршин суух газраа зөв сонгох /Энэ бол хамгийн чухал зүйл гэж би хувьдаа боддог. Хүний гэр орныг орлох ганц зүйл учраас заавал сайтар бодож үл хөдлөх компаниас зөвлөгөө авч сонгохыг зөвлөж байна /
9. Даатгалд хамрагдах буюу зохих татваруудаа төлөх /Энэ мөн л чухал, бид өвчинд ам гарч чаддаггүй чадах ч үгүй. Тиймээс даатгалдаа хамрагдаарай танд л тустай /
10. Гэр бүлээ өөр дээрээ авах /Ар гэрээ Японд авчрах урих боломжууд байдаг тул та санаа зовох хэрэггүй /
11. Япон улсын иргэнтэй гэр бүл болох / Японд оршин суугаа визийн ангиллаа өөрчлүүлэх шаардлагатай /
12. Япон улсын иргэнтэй гэр бүлээ цуцлуулах / Энэ тохиолдолд мөн цагаачлалын албанд бүртгүүлэх шаардлагатай визийн ангиллаа мөн өөрчлүүлэх хэрэгтэй /
13. Ажлаасаа гарах буюу дахин өөр ажилд орох /Энэ үед дараагийн ажлаа заавал олсон байх шаардлагатай ба хуулийн хүрээний бүх бичиг баримтаа маш сайн авч байж тус ажлаасаа гарах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол дараагийн ажилд орж цагаачлалын албанд визээ баталгаажуулах хугацаанаас дэмий авхаас цаашгүй байдаг. Энэ талаар мөн асууж зөвлөгөө авч болно /
14. Одоо байгаа визийн хуулийн хугацааг сунгуулахдаа хүчинтэй хугацаа дуусахаас 3-н сарын өмнө сунгуулах шаардлагатай бөгөөд тус хугацаанаас хэтэрсэн бол та заавал зөвлөгөө аваарай.
Зарим иргэд маань мэдээлэлгүйгээсээ болж хугацааг тулгах зэрэг сунгалт хийх боломжгүй болж нутаг буцахаас өөр аргагүйд хүрсэн байдаг. Асуухаар хаана хэнд хандах вэ мэдэхгүй байсан, нэг бол өндөр төлбөртэй юмаа гээд зугтаад байдаг, хямд газар болон хувь хүнээр дамжуулаад хохирсон иргэд, мөн өөрөө бүрдүүлэж авч очоод виз нь сунгагдаагүй иргэд ч цөөнгүй байна. Бүүр зарим нь за яадгийн энэ чигтээ болно л биз гэж бодоод өөртөө бул чулуу болдог. Визний сунгалт буюу визний ангилал солиулах гэж олон талын боломж таний өмнө байгаа шүү. Мөн виз сунгуулахаар хөөцөлдөж байгаа бол визээ шинэчлэн сунгагадтал хилээр гарах гэж яараад хэрэггүй болохийг зөвлөж байна.
Магадгүй өндөр төлбөртэй юм шиг санагдах боловч та визээ хуулийн үүрэг хүлээсэн газраар нь дамжуулан мэдүүлснээр баталгаатай визээ авч үргэлжлүүлэн ажиллаж амьдарч чадвал өөрийнхөө төлөө төлснөөс илүү зүйлийг өөртөө бий болгож олон найз нөхөд олон талын туршлагыг хуримтлуулана гэдэгтэй маргахгүй бизээ.
15. Өөрийн хувийн бизнес эрхлэх болон компани байгуулах, салбар компани байгуулах, төлөөлөгчийн газар байгуулах / Энэ талын бүх зөвлөгөө өгч үйл ажиллагааны эрхийн гэрчилгээ авахад хуулийн дагуу үйлчилгээ үзүүлнэ /
За ингээд эцэсд нь хэлхэд Үнэн зөв мэдээлэлтэй хууль ёсны дагуу нь эрч хүчтэй эрүүл энх илүү их зүйлийг сурч жаргалтай амьдарцгаая🥰.
*Бид танд туслахдаа үргэлж баяртай байх болно*


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-09-28
Япон улсын Эрүүл мэндийн даатгал/日本の医療保険について

2020-09-28
Оршин суух зөвшөөрөл 特定技能/Тусгай ур чадвартай ажилтан Монгол хэл дээрх зурагт мэдээлэл

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг/特定技能1号-т нийт 14-н салбарт хийж гүйцэтгэх ажил үүрэг

2020-09-24
Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合

2020-09-23
Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

2020-09-23
Япон улсад гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд/婚姻の解消について(モンゴル国)

2020-09-23
Япон улсад гэрлэлтийн бүртгэл хийлгэх тухай/婚姻証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Япон улсад төрсөн хүүхдийн төрсний бүртгэл хийлгэх тухай/新生児 出生証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Анх удаагаа Япон Улсад зорчих гэж байгаа бол/初めて日本へおいでの方へ

*