№ 11 Иргэншил солиулах мэдүүлэгт шаардагдах бичиг баримт ба шаардлага

2019-06-14  

Бичиг баримтын хувьд хувь хүнээс шалтгаалан өөр өөр бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс урд дурдсанчлан өөрийн оршин сууж буй харьяаллын Хууль зүйн яаманд очиж нэн түрүүнд зөвлөгөө авах хэрэгтэй.

Үндсэн бүрдүүлэх бичиг баримт:

1.     Мэдүүлгийн анкет / 帰化許可申請書  /

2.     Гэр бүл, төрөл садангийн мэдээллийг тодорхойлох баримт бичгүүд /親族の概要を記載した書類/

3.     Иргэншил солих болсон шалтгааны өргөдөл /帰化の動機書/

4.     Намтар анкет /履歴書/

5.     Амьдралын өртөг, хөрөнгийг тодорхойлсон бичиг баримтууд /生計の概要を記載した書類/

6.     Ажлын газрын тодорхойлолт /事業の概要を記載した書類/

7.     Оршин суугаа газрын тодорхойлолт /住民票の写し/

8.     Одоогийн иргэншлийг тодорхойлох бичиг /国籍を証明する書類/

9.     Төрөл садангийн тодорхойлолт /親族関係を証明する書類/

10.   Татварын ттодорхойлолт /納税を証明する書類/

11.   Цалингийн тодорхойлолт /収入を証明する書類/

12.  Оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний ангилалыг батблгаажуулсан  бичиг /在留歴を証する書類 /

13.   Япон нэр, ханзаар байх ба нэрнийн дуудлагыг тогтсон байх

Иргэншил солих мэдүүлэгт  дараах шаардлагуудыг хангасан байх ёстой:

* Япон улсын хуулийн дагуу насанд хүрсэн байх /20-н нас/

* Япон улсад 5-с дээш жил оршин суусан, албан хаягтай байх

* Байнгын Япон улсад оршин суух иргэн байх

/ Урт хугацаагаар болон давтамжтай олон удаа улсын хилээр гарч орсон тохиолдолд цуцлагдах магадлал өндөр шүү.

*Ар гэрийн байдал /Энэ нь тогтвортой Япон улсад ажиллаж амьдрах гол үзүүлэлт болдог/

*Япон улсад өмнө нь амьдарч байхдаа хууль ёсны дагуу оршин суусан байх.

* Гэмт хэрэг, хууль бус үйлдэл, татвар төлөлтийг удаашруулан зайлсхийсэн зэрэг үйлдэл гаргаж байгаагүй байх

* Санхүүгийн баталгаатай байх /энэ талын хувийн бичиг баримтаа сайтар бүрдүүлсэн байх шаардлагатай/

* Хүчирхийллийн шинжтэй үйл ажиллагаа явуулагч бүлгэмд оролцож явсан намтаргүй байх

* Япон хэлний мэдлэг/ Унших, бичих, ярианы хэл дээр шалгалт авдаг/

* Зөвхөн иргэншил хүсэгч бус түүний төрөл садан, ойр дотнын хүмүүс шалгагддаг.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*