№10 Японы иргэншил авах тохиолдолд/帰化許可申請/
Өнгөрсөн жилийн байдлаар Япон улсын иргэншлийн хуулийн 3-н 17-д заасны дагуу Япон улсын иргэншил авсан нийт 958 гадаадын иргэн байгаа бөгөөд эсрэгээрээ тус хуулийн 13-д зааны дагуу Японы иргэншлээсээ гарсан 962 иргэн байгаа ажээ.
Кика буюу иргэншил солих солих хүсэлтийг Япон улсын хууль зүйн яаманд болон “Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар” мэдүүлж визний ангилалаа Япон улсын иргэншлээр солиулж болно.
Иргэншил солих хүсэлтийг хүлээн авч зөвшөөрөгдсөнөөр тухайн иргэн Япон улсын иргэн болох ба Япон улсын хууль дүрэмд захирагдаж эрхийг эдэлж үүргийг хүлээнэ.
Иргэншил солих шат дараалал:
Япон улсын Xууль зүйн яаманд хандаж заавар авах
/ Тухайн оршин сууж буй газрынхаа харьяа Хууль зүйн яаманд хандана / .
↓
Анкет, шаардлагатай материалуудыг бэлтгэж Хууль зүйн Яаманд өгнө
↓
Тус яамны шалгалт явагдах
↓
Ярилцлагаа өгөх
/ Ар гэр болон ажлын байранд ирж уулзаж шалгалт хийдэг/
↓
Тус яамны зөвшөөрөл шийдэгдэх хүртэл хүлээнэ
↓
Хариуг мэдэгдэл ирнэ
/Хариу гартал бараг жил шаардах тохиолдол байдаг ба тухайн хүнээс шалтгаалж харилцан адилгүй байдаг/
Анхаарах зүйлс:
Хүсэлт гаргагч насанд хүрсэн иргэн бол өөрийн биеэр бүх шатанд байх шаардлагатай. Насанд хүрээгүй бол хууль ёсны асран хамгаалагч нь орлоно.
Доод тал нь 2-3 удаа Хууль зүйн яам дээр очих шаардлага гарна гэдгийг тооцох хэрэгтэй.
Хариугаа тус яамны цахим сайтаас лавлах боломжтой ба мэдээлэлийг яамнаас өгдөг байгаа.
Зөвлөгөө:
Мэдүүлгийг өмгөөлөгч, гёосэйшошигийн товчооноос зөвлөгөө авч бүх бичиг баримтаа бүрдүүл үүлэн өөрийн биеэр тус яаманд хүргэх нь хамгийн найдвартай зүйл юм. Мэдүүлэгт шаардлагатай материалыг ганцаарчлан бүрдүүлж мэдүүлнэ гэдэг бидний хувьд маш хэцүү, хэлний бэрхшээлгүй байлаа ч хуулийн дагуух бичиг баримтыг байцаагч нар нь хүлээн зөвшөөрөхөөр хийсэн ч гаднын хүн гэдгээр гадуурхагдах хандлага байдаг. Тиймээс өмгөөлөгч болон гёосэйшошигийн товчоогоор бүх материалаа шалгуулан хянуулж зөвлөлдөж, мөн зөвлөгөө авсны дараа яаманд хандах нь. найдвартай хариу гарахад дөхөм юм.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!