№9 Визний ангилал өөрчлөх
Визний ангилал өөрчлөнө гэдэг нь бид урд нь Япон улс гадаад иргэдэд 27-н төрлийн оршин суух зөшөөрөл буюу виз олгодог гэдгийг мэдээлэж байсан.
Тус 27-н виз нь тус тус тухайн иргэний Японд оршин суух шалтгаанаас хамаарч ангилал нь хоорондоо ялгаатай байна. Тиймээс визний хуулийн хүчинтэй хугацаа дуусах болоогүй байсан ч доорх тохиолдуулалд заавал визний ангилалаа шинэчлүүлэн мэдүүлэх шаардлагатай болдог.
Тухайлвал: Оюутны визнээс ажиллах ангилалын виз болгох, Япон улсын иргэнтэй гэр бүл болох, цагын ажилаас компанийн үндсэн ажилтан болох, үндсэн ажилаа солих, хувиараа визнес эрхлэх, мөн ажлын ур чадвараас шалтгаалж визний хуулийн хугацаа дуусаагүй байсан ч ангилалаа өөрчлүүлэх тохиолдол гардаг тул удирдлагаасаа асууж лавлах хэрэгтэйг анхааруулаж байна.
Мөн Япон иргэнтэй гэр бүлээ цуцлуулсан тохиолдолд мөн одоо байгаа визний ангилалаа өөрчлөх шаардлага гардаг.
Яагаад оршин суух үнэмлэх дээрх хугацаа дуусаагүй байхад шинэчлүүлэж өөрчлүүлэх шаардлагатай вэ гэж үү гайхаж байж магадгүй. Таны ОСЗҮ дээр 1 жилийн виз, хэдэн сарын виз байсан ч хамаагүй. Оюутаны визтэй оюутан сургуулиа төгсөх өдөр хүртэл, ажилтаны визтэй хүн ажлаас гарсан өдөр хүртэл, Япон хүнтэй гэрлэсэн хүн гэрлэлтээ салгуулсан өдөр хүртэл гэх мэт тус эрхээр үйл ажиллагаа хийхээ болисон л бол ОСЗҮ-ний ангилалыг бүрэн утгаар нь шинэчлэх шаардлагатай. Хэрэв энэ дагуу хийгээгүй тохиолдолд та яана гэж бодож байнав
Япон улсад хууль бусаар зөвшөөрөлгүй амьдарсан хэрэгт орж өндөр торгуулд орохоос гадна. Дахин визний ангилал солиулах болон сунгуулахгүй буцах шаардлага гарна. Цаашлаад таныг ажиллуулаж байгаа компанид та төвөг удна гэсэн үг юм.
Мэдээж Японы цагаачлалын албандаа энэ тухай үсэглэн заагаагүй байдаг бөгөөд та виз олгогдсоноос багадаа хагас жил чадвар 1 жил болсоныхоо дараа ангилал солиулахыг зөвлөж байна. Үүгээр тогтвор сууршилтай байж чадна гэдгээ харуулах боломж юм.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!