Япон улс 1993 оноос эхлэн гадаадаас ажиллах хүч авч эхэлсэн/日本国は1993年より外国人労働者を受け入れはじめた/

2019-06-18  

Япон улс 1993 оноос эхлэн гадаадаас ажиллах хүч авч эхэлсэн ба “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр” хэмээн нэрлэсэн байна. Ажиллах хүчийг зүүн өмнөд Азийн хөгжиж буй орнуудаас 3-н жилийн хугацаатай авах ба тус хөтөлбөрийн зорилго нь Хөгжиж буй орны залууст Японы технологи, ажлын арга барил зэргийг суралцан эх орондоо буцаж сурч мэдсэн чиглэлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах-д оршдог байна.

Япон улсын засгийн газар болон тухайн орны засгийн газар хоорондын гэрээнд үндэслэн хэрэгжүүлдэг бөгөөд зарим оронд ”Эдийн засгийн түншлэл”-ийн хүрээнд тус хөтөлбөрийг багтаан өгсөн байдаг.

Манай Монгол улсын хувьд 2000 оноос Япон улсруу ажилтан гаргаж эхэлсэн бөгөөд хоёр орны “Хамтын ажиллагааны санамж бичиг” 2017 он болон 2019 оны 4 дүгээр сард  тус тус шинэчлэгдэн гарын үсэг зурсан билээ. Тус санамж бичгын хүрээнд 14-н төрлийн ажил мэргэжлээр 9-н орноос 5 жилийн хугацаанд 350,000 иргэнийг ажиллуулах хүч болгон авах зорилготой байгаа бөгөөд эхний жилд 48,000 иргэн авахаар төлөвлөж байгаа юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Япон хэл дээр авах бол доорх холбоосоор орж аваарай.

https://www.asahi.com/shukatsunavi/articles/SDI201811194653.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*