№14 Хууль бусаар оршин суух (виз хэтэрсэн) болон хууль бусаар нэвтрэх, хууль бусаар үлдэх буюу харлах, эдгээрийн шийтгэл/不法滞在(オーバースティ)・不法入国・不法残留とその処罰 /
Хууль бусаар оршин суух буюу визний хугацаа хэтэрсэн /харалсан/ тохиолдолд Япон улсын зүгээс хуулиндаа юу гэж заасан байдаг болон яг юуг харлах гэж үздэг талаар мэдээлэл хүргье.
Япон улс хууль бус оршин суухыг дотор нь 2 хуваагдаг байна.
- Хууль бусаар хил нэвтрэх
- Хууль бусаар үлдэх
Хууль бусаар хил нэвтрэх гэдэг нь:
Визийн зөвшөөрөлгүй, хууль бусаар хилээр нэвтрэхийг хэлэх бөгөөд ихэвчлэн хуурамч паспорт ашиглах болон усан онгоц зэрэг хүн цөөн бүсээр хил нэвтрэхийг хэлнэ. Сүүлийн үед хууль бусаар хил нэвтрэх нь хяналт шалгалт чанга байгаатай холбогдон буурсан ч хууль бусаар үлдэж буй иргэдийн хувьд хяналт тавихад хэцүү байгаа аж.
Хууль бусаар үлдэх гэдэг нь:
Түр буюу богино хугацааны визээр орж ирсэн гадаадын иргэд визийн хугацаандаа буцалгүй үлдэж хугацаа хэтрүүлэн оршин суухыг хэлнэ. Хууль бусаар оршин суухыг Япон улс цагаачлалын хуулиндаа хатуу хориглоно. Хэрвээ хууль бусаар оршин сууж байгаа нь баригдвал албадан гаргах, хөөх хүртэл арга хэмжээ авдаг байна.
Япон улсад хууль бусаар оршин сууж байгаад баригдсан тохиолдолд дахин 5 жилдээ Японы виз мэдүүлэх болон эргэн нэвтрэх боломжгүй болдог.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!