№15 Байнгын оршин суугчийн ангилалруу ажил хөдөлмөр эрхлэх бизнээс шилжихбол/永住者ビザの手続き書類について/

2019-06-24  

Япон улсад байнгын оршин суух виз хүсэх бол доорх материалыг бүрдүүлэнэ. Дэлгэрэнгүй асууж додруулах зүйл байвал Файсбүүк болон интернет хуудсаар шууд холбогдож асуугаарай.

Өмнө бид мэдээлсэний дагуу тус визийг мэдүүлхэд хэдэн гол заалт байдаг.

1.       Оршин суух зөвшөөрөл болон ажиллах ангилалаар тасралтгүй 10-н жил Японд байсан байх.

2.       Япон иргэний гэр бүл байх тохиолдолд 5-н жил тогтвортой амьдарсан байх

3.       Япон иргэнээс гэр бүлээ цуцалсан тохиолдолд Япон улсад оршин суух урт хугацааны визтэй байх хэрэгтэй.

4.       Тус визийг хүсэх үед таны одоо байгаа оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хуулийн хүчинтэй хугацаа дуусахаас 3-н жил өмнө байх шаардлагатай.

Байнгын оршин суух ангилалыг ажил хөдөлмөр эрхлэж буй иргэний хувьд хүсэлт гаргах бол

1.       Мэдүүлэгийн хуудас

2.       Цээж зураг

3.       Паспортын хуулбар

4.       Оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хуулбар

5.       Оршин суугчийн бүртгэлийн хуудас /гэр бүлийн гишүүд бий бол бүх гишүүд/

6.       Байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл

7.       Ажлын газрын тодорхойлолт

8.       Цалингын баримт, орлогын тодорхойлолт

9.       Татвар төлсөн баримт

10.   Эрүүл мэндийн даатгал төлсөн баримт

11.   Эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар

12.   Тэтгэвэрийн даатгал

13.   Тэтгэвэрийн дэврийн хуулбар

14.   Байрны түрээсийн гэрээ

15.   Оршин суудаг байрны газрын зураг дээрх байршил

16.   Гэр бүлийн гишүүдийн мэдээллийн хүснэгт

17.   Хадгаламжийн дэвтрийн сүүлийнүлдэгдэл

Байнгын оршин суух ангилалруу бизнес эрхлэх ангилалын визнээс шилжих бол

1.     Мэдүүлэгийн хуудас

2.     Цээж зураг

3.     Паспортын хуулбар

4.     Оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хуулбар

5.    Оршин суугчийн бүртгэлийн хуудас /гэр бүлийн гишүүд бий бол бүх гишүүд/

6.     Байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл

7.     CV буюу дэлгэрэнгүй анкет

8.     Байгууллага, компанийн үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээ

9.     Санхүүгийн тайлан тооцоо

10.   Татвар төлсөн баримт

11.   Эрүүл мэндийн даатгал төлсөн баримт

12.   Эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар

13.   Тэтгэвэрийн даатгал

14.   Тэтгэвэрийн дэврийн хуулбар

15.   Хадгаламжийн дэвтрийн хуулбар

Дээр дурдсан татвар төлөлтийн баримтууд сүүлийн 3-н жилийх байна.

Япон иргэний гэр бүл байх тохиолдолд байнгийн оршин суух эрх сунгуулах бол

1.       Мэдүүлгийн хуудас

2.       Цээж зураг

3.       Паспортын хуулбар

4.       Оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийн хуулбар

5.       Оршин суугчийн бүртгэлийн хуудас

6.       Байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл

7.       Ажлын газрын тодорхойлолт /хүсэлт гаргагч ажил хөдөлмөр эрхэлдэг бол/

8.       Татвар төлсөн баримт /хүсэлт гаргагч ажил хөдөлмөр эрхэлдэг бол/

9.       Нөхөр/ эхнэрийн ургийн бичиг

10.   Нөхрийн оршин суугаа газрын тодорхойлолт

11.   Нөхөр/ эхнэрийн ажлын газрын тодорхойлолт

12.   Татвар төлсөн баримт

13.   Эрүүл мэндийн даатгал

14.   Тэтгэврийн даатгал

15.   Хадгаламжийн дэвтрийн сүүлийн үлдэгдэл


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*