Япон улсын нэрний тухай товч түүх /日本国名について/

2019-06-26  

Япон улсыг 日本 Наран улс/Нихон/ гэж  7-8-р зууны эхэн үеэс нэрлэдэг болсон гэж үздэг боловч яг тодорхой он тоолол, түүхэн баримт үлдээгүй болохоор олон янзын таамаглал байдаг.

Одоогийн нэр болох Нихон гэж нэрлэгдэхээс өмнө Хятад улс Японыг Ва 倭/わ гэж дууддаг байсан байна.

Хятадаас ханз үсгийг аван хэрэглэх болсон Япончуудын ханзны мэдлэг дээшилж Хятад ханзыг тэр хэвээр нь хэрэглэх бус, ханзны утга, хэрэглээ зэргийг чухалчлан судлах болжээ. Тэгснээр “倭” гэдэг ханз нь дорой, дуулгавартай, бөгтөр, намхан хүн гэсэн утгатай ханз болохыг мэдсэнээр улсын нэрнийн ханз байхад тохиромжгүй гэж үзжээ.

Үүнээс үүдэн тухайн үеийн хаан Шоотокү Таиши (聖徳太子/547-622 он) тухайн үеийн Хятадын эзэн хаанд /日出づる処の天子、書を日没する処の天子に致す/ “Нар мандах улсын хаанаас, Нар жаргах улсын хаанд хүргүүлэх нь” гэсэн захиаг илгээж байжээ. Мөн “天子” гэж зөвхөн Хятадын эзэн хаанд л хэрэглэдэг ханзыг хэрэглэж ижил байр суурьтай гэдгээ илэрхийлж байжээ.

Тэр үеэс 日出づる処 = 日の本буюу Наран улс гэж нэрлэгдэх болсон байх гэсэн тэмдэглэл Хятадын түүхэнд бичигдэн үлдсэн байна.

Тухайн үед 日本гэж бичээд Хиномото(ヒノモト, Ямато(ヤマト) гэж уншдаг байжээ.

Яг хэзээнээс бидний мэдэх , Нихон гэж уншдаг болсон нь тодорхой биш ч, Нарагийн үе(710-с 794он)-д Ниппон гэж дуудагдах болж, Мүромачигийн үе (1336-с 1573 он) болоход Ниппон, Нихон гэж хоёр дуудлагатай болсон байна.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*