5S буюу 5S活動
Японы бизнес ёс журмаас 5S гэх ойлголтыг салгах аргагүй юм. 5S-ийг амжилттай хэрэгжүүлж чадвал тухайн компани, аж ахуй нэгж байгууллагууд илүү амжилтад хүрдэг гэдэг үг ортой байх.
Тэгвэл 5S гэж юу вэ? Зөвхөн ажлын байран дээр л хэрэглэдэг зүйл үү? гэсэн асуулт гарч ирнэ. Өнөөдрийн мэдээлэлээрээ 5S-ийн талаар товчхон танилцуулъя.
1 S せいり сэири
Ангилж ялгах. Хэрэгтэй болон хэрэггүй зүйлийг ангилж хэрэггүй зүйлээ зоригтойгоор хаях. Цөөн эд зүйлс нь хянахад амар болдог.
2S せいとん сэитон
Цэгцлэх. Хэрэгтэй гэж авч үлдсэн зүйлсээ шууд авч хэрэглэхэд амар байх үүднээс тогтсон газар зааж өгөх. Авч ашигласан бол буцаагаад зөвхөн тэр байранд нь тавих.
3S せいそう сэисо
Цэвэрлэх. Цэвэрлэх гэхээр чийгтэй цэвэрлэгээ хийж, арчиж угаах үйлдэл төсөөлөгдөж байгаа биз дээ. Тэгвэл яагаад 5S-д цэвэрлэгээ чухал байдаг вэ? Цэвэрлэгээ хийж явахдаа байрнаасаа хөдөлсөн эд зүйлсийг буцааж байранд нь зэргээр зөвхөн тоос шороог нь цэвэрлээд өнгөрдөггүй тул цэвэрлэгээ нь ч мөн 5S-ийн салшгүй нэг хэсэг болдог.
4S せいけつ сэикэцү
Цэвэр цэгцтэй байдлыг хадгалах. Эмхэлж цэгцэлсэн эд зүйлсээ тэр хэвээр нь цэгцтэй авч үлдэх нь маш чухал.
5S しつけ шицүкэ
Та өөрийн ажлын байр болон гэртээ ч хэрэгжүүлэх боломжтой.
5S-ийг ажлын байр болон гэртээ хэрэгжүүснээр гарах үр дүн
5S-г нэвтрүүлснээр ажиллах, амьдрах орчны байдал нүдэнд ил харагдах болж асуудалтай тал нь шууд нүдэнд тусдаг болно. Асуудалтай талаа олж илрүүлж арилгаснаар тайван, ая тухтай, ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ. Ажиллах амьдрах таатай нөхцөл бүрдсэнээр ажлын бүтээмж нэмэгдэж, ажлын байран дээрх болон гэр бүлийн уур амьсгал сайжирна.
5S нь маш том шинжлэх ухаан болтлоо хөгжсөн учраас бүгдийг нь танилцуулах боломжгүй юм. 5S-ийн талаар дэлгэрэнгүй тайлбарлан бичигдсэн олон ном байх ба Монгол хэл дээр маань ч хэвлэгдэн гарсан хэд хэдэн ном байгаа.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!