Япон улсад байнгын оршин суух виз хүсэх эрхийн хугацаа заавал 10-н жил биш гэнэ шүү
Сайн байцгаана уу.
Анх Япон улсад суралцаар2 жилийн визтэй ирсэн гадаад иргэн энэ оны 8-н сард сургуулиа төгсөх бөгөөд төгсөөд Японд ажилд орохоор төлөвлөж байгаа нэгэн. Ирээдүйд байнгын оршин суух виз авах зорилготой. Тэрээр энэ талаар манай Гёосэйшошитой уулзаж зөвлөгөө авсан тэмдэглэлийг мэдээлэл болгох үүднээс хүргэе.
М: Би Япон улсад боловсролоо дээшлүүлэн цаашид ажиллаж амьдрах зорилготой. Гэвч Япон улсад 10-с дээш жил тогтвортой ажиллаж амьдарсан тохиолдолд л байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх боломжтой болдог гэж сонссон. Тэгэхээр би дахин 8-н жил ажиллаж амьдарч байж байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх боломжтой гэсэн үг үү︖
Гёосэйшоши Томоко: Та эхлээд одооны визээ суралцах визнээс ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий оршин суух ангилалын визрүү шинэчлэх шаардлагатай. Байнгын оршин суух зөвшөөрөл авахын тулд та заавар 10-н жил тогтвортой оршин суусан байх шаардлагагүй. Таны хувьд үргэлжлүүлэн 6-н жил тогтвортой ажиллаж амьдарсан байхад байнгын оршин суух виз мэдүүлэх бүрэн эрх нээгдэнэ гэж ойлгож болно.
М: Би энэ хугацаанд Япон улсын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд хугацааны хувьд ямар байх бол︖
Гёосэйшоши Томоко: Тус хугацаанд Япон улсын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд 3-н жилийн дараа байнгын оршин суух зөвшөөрөл мэдүүлэх эрхтэй болно. Гэхдээ гэрлэсэнээс хойш 3-н жил хамт нэг дор амьдарсан баталгаа шаардлагатай байдаг. Мэдээж хүндэтгэн үзэх шалтгаантай /Албан шугамаар гадаад болон дотоодод томилогдон ажилласан байх/ тохиолдолд заавал нэг дор амьдарсан байх ёстой гэж хатуу тулгахгүй.
Хууль эрх зүйн яамнаас мэдээлэл гарсан байгаа. Доорх холбоосоор орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyukan_nyukan50.html
https://headlines.yahoo.co.jp/hl?a=20190531-00000049-asahi-soci
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!
2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について
2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて
