Япон улсад байнгын оршин суух виз хүсэх эрхийн хугацаа заавал 10-н жил биш гэнэ шүү

2019-06-27  

Сайн байцгаана уу.
Анх Япон улсад суралцаар2 жилийн визтэй ирсэн гадаад иргэн энэ оны 8-н сард сургуулиа төгсөх бөгөөд төгсөөд Японд ажилд орохоор төлөвлөж байгаа нэгэн. Ирээдүйд байнгын оршин суух виз авах зорилготой. Тэрээр энэ талаар манай Гёосэйшошитой уулзаж зөвлөгөө авсан тэмдэглэлийг мэдээлэл болгох үүднээс хүргэе.

М: Би Япон улсад боловсролоо дээшлүүлэн цаашид ажиллаж амьдрах зорилготой. Гэвч Япон улсад 10-с дээш жил тогтвортой ажиллаж амьдарсан тохиолдолд л  байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх боломжтой болдог гэж сонссон. Тэгэхээр би дахин 8-н жил ажиллаж амьдарч байж байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх боломжтой гэсэн үг үү︖

Гёосэйшоши Томоко: Та эхлээд одооны визээ суралцах визнээс ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий оршин суух ангилалын визрүү шинэчлэх шаардлагатай. Байнгын оршин суух зөвшөөрөл авахын тулд та заавар 10-н жил тогтвортой оршин суусан байх шаардлагагүй. Таны хувьд үргэлжлүүлэн 6-н жил тогтвортой ажиллаж амьдарсан байхад байнгын оршин суух виз мэдүүлэх бүрэн эрх нээгдэнэ гэж ойлгож болно.

М: Би энэ хугацаанд Япон улсын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд хугацааны хувьд ямар байх бол︖

Гёосэйшоши Томоко: Тус хугацаанд Япон улсын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд 3-н жилийн дараа байнгын оршин суух зөвшөөрөл мэдүүлэх эрхтэй болно. Гэхдээ гэрлэсэнээс хойш 3-н жил хамт нэг дор амьдарсан баталгаа шаардлагатай байдаг. Мэдээж хүндэтгэн үзэх шалтгаантай /Албан шугамаар гадаад болон дотоодод томилогдон ажилласан байх/ тохиолдолд заавал нэг дор амьдарсан байх ёстой гэж хатуу тулгахгүй.

Хууль эрх зүйн яамнаас мэдээлэл гарсан байгаа. Доорх холбоосоор орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyukan_nyukan50.html

https://headlines.yahoo.co.jp/hl?a=20190531-00000049-asahi-soci


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*