№16 Коүгёо анигалалын виз/興行/

2019-07-01  

Урлаг болон спортын арга хэмжээг төлбөртэйгөөр үзүүлэж, зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийн виз болох Коүгёо визийг мэдүүлэх шаардлагатай. Энэ визийг ямар хүмүүс мэдүүлэх боломжтой вэ?  Жүжигчид дуучид, бүжигчид, мэргэжлийн тамирчид. Монгол дах Японы Элчин сайдын яамнаас олгодог аялалын визээр ирж Хандив болон буяаны тоглолтонд оролцож болох ба ойр зуурын унаа, хоолны мөнгө зэргийг авч болох ч их хэмжээний тоглолтын орлого олох зорилготой байгаа бол тус визийг мэдүүлэж авна уу. Яагаад мэдүүлэх шаардлагатай вэ гэхээр их хэмжээний орлого олоод түүнийгээ нуун дарагдуулсан гэж тодорхойлогдох бөгөөд энэ нь Японд хууль бус үйлдэл болдог аж.

Виз мэдүүлэх тухай

Тус ангилалын виз нь үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч 15 хоног, 1 сар, 3 сар, 1 жил, 3 жил хугацаатай байдаг.
Дотороо 4 төрлийн нөхцөлтэй байдаг.
1. Өдөрт 500,000 иенээс доош цалинтай, 100 хүртэлх үзэгч бүхий лайв ресторан, клуб, шөнийн клуб зэрэг архи согтууруулах ундаа худалдаалдаг газарт урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаар уригдах. Энэ тохиолдолд урьж буй тал нь 3-аас дээш жил урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай ажилтан байх ёстой.

2. Нийт 15 хүртэлх хоногт 500,000 иенээс дээш цалинтай, 100-аас дээш хүний багтаамжтай, архи согтууруулах ундаа худалдаалдаггүй танхим байгууламжид өргөн цар хүрээний тоглолт, фестивалийн арга хэмжээ зохион явуулах. Энэ тохиолдолд урьж буй компанид зайлшгүй туршлагатай ажилтан байх шаардлагагүй.

3. Мэргэжлийн спорт, тэмцээн, багийн бүжгийн тэмцээн, жүжиг, театр, дуулалт бүжиг зэргийн арга хэмжээ.

4. Урлаг соёлын үзвэр үйлчилгээнээс гадна реклам, кино зураг авалт, шагнал гардуулах ёслол зэрэгт оролцох
Зохион байгуулах арга хэмжээ болон урих хүний тооноос хамаарч мэдүүлэгтээ дээрх тохиолдлоос тохирохыг судлах ба хамгийн уян хатан хувилбар нь 2-р нөхцөл буюу архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, тийм асуудал гаргахгүй байх тал дээр анхаарал хэрэгтэй.

1.Тоглолт, үйл ажиллагааны бэлтгэл
• Үйл ажиллагааны огноог төлөвлөх /виз олгогдох хүртэлх хугацааг хамруулна/
• Газар, байршлаа товлох /талбай хэмжээ, орчны нөхцөл байдлыг сайн тусгах/
• Цалин тогтоох / уригдагч талтай гэрээ хийсэн байх/
• Хамтран ажиллах урлаг соёл, спортынхонтой байгуулсан гэрээ
• Оршин суух хугацааны төлөвлөгөө /байрлах газар тодорхой байх/
• Арга хэмжээ явуулах мөнгөн хөрөнгийг бэлтгэх
2.Визний мэдүүлгийн бэлтгэл
• Шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэх
• Цагаачлалын албанаас виза хүсэх анкетыг бөглөх
• Урих шалтгааны бичгийг бөглөх
3.Мэдүүлэг хийх
Визний материалыг уригч компани, эсвэл төлөөлөх захиргааны бичиг боловсруулагч хуулийн мэргэжилтэн бэлтгэж “Цагаачлалын алба”-нд мэдүүлэг хийнэ.
4.Мэдүүлэгийн шалгалт 1-3 сар
“Цагаачлалын алба”-нд өгсөн материал хангалтгүй тодруулах шаардлагатай тохиолдолд нэмэлтээр материал шаарддаг.

Монгол дах Япон улсын элчин сайдын яамны холбоосоор орж Монголоос “БОГИНО ХУГАЦАА” ангиллын виз
НИЙГЭМ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЗҮТГЭЛТЭН,
ЭРДЭМТЭД, УРЛАГИЙН АЛДАРТНУУД ОЛОН УДАА зорчих визний дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

https://www.mn.emb-japan.go.jp/mn/visit_japan/celeb_multi.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*