№17 Япон ажлын анкет бичих заавар /履歴書の書き方/

2019-07-03  

Японд ажил горилох бол ажилд орох анкет буюу Рирэкишо-г бөглөх шаардлагатай гэж бид урд мэдээлэж байсан  билээ. Энэ удаа хэрхэн зөв бөглөх болон чухалд тооцогддог та.лаар нь мэдээлэл хүргэе.

1.     Та одоо ажиллаж байгаа ажлаа солих бол

2.      Эх орноосоо ажиллахаар ирж ажиллах бол

3.      Та их дээд сургуулиа төгсөөд үндсэн ажилтан болохоор ажил горилох бол

4.      Цагийн ажил хийх гэж байгаа бол

5.      Цагийн ажлаас цагын ажилруу ажлаа солих бол

Сүүлийн үед Япон талийн компани, байгууллагууд тухайн ажил горилогчын төгссөн сургууль, мэдлэг боловсрол, авьяас, ур чадварыг харахаас илүү хувь хүний хандлага, зан араншин, ёс зүй, хүсэл эрмэлзэлийг чухалчлан харж ажилд авдаг болсон байна.

Энэ нь нэр хүндтэй их сургууль төгсвөл том, нэр хүндтэй компанид ажилд орж, нэр хүнд муутай тосгоны сургууль төгссөн бол тааруухан ажил хийнэ гэсэн Японы хэвшмэл нийгмийн ойлголтыг бага ч гэсэн өөрчилж, өөрөө идэвх чармайлттай, мөрөөдөлтэй эрмэлзэлтэй байж чадвал Япон ч бай гадаад ч бай бүх хүнд боломж байгаа гэсэн зарчмыг олон компани баримталж эхлэн гадаадаас олон ч ажиллах хүч авч байгаа билээ.

Тэгвэл өөрийгөө ямар хандлагатай, ямар зан ааштай, юу мөрөөддөг, хэн болохоо илэрхийлэх хамгийн эхний гол үзүүлэлт бол таны анкет юм.

1. Нэр: 氏名(しめい)

Паспортын нэртэй таарч байх ёстой бөгөөд бүх нэрийн үсэг том үсгээр бичигдэх ёстой.

Жишээлбэл: AMAR AMARSAIKHAN

ふりがな хэсэг дээр Японы хирагана үсгээр ингэж бичигдсэн байвал

あまる あまるさいはんгэж бичнэ.

Хэрвээ анкетын загвар нь フリガナ гээд катаканагаар бичсэн байвал

アマル アマルサイハンгэж бичнэ.

2. Гэрийн хаяг, шуудангийн хаягаа зөв гаргацтай үнэн зөв бичнэ. Ялангуяа  шуудангын дугаар маш чухал. Дээд талын нарийн хэсэгт хаягаа Япон үсгээр галиглан хираганагаар бол хирагана, катакана бол катаканагаар бичнэ.

Email цахим шуудангийн хаягаа бичнэ.

3. Боловсрол: Бүрэн дунд боловсрол эзэмшсэн сургуулиасаа эхэлж бичнэ.

Орсон жил сар, төгссөн жил сарыг заавал бичнэ. Хэрвээ Японд солилцоогоор эсвэл хэлний сургууль, их дээд сургууль зэрэгт сурсан бол ард нь хаалтад (日本/Япон)гэж тодорхой бичдэг.

Ажилласан туршлагагүй дөнгөж их сургуулиа төгсөж байгаа бол ажлын түүхийг хоосон орхино. Цагийн ажлыг бичих гээд бараг хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

4.Сертификат буюу гэрчилгээ бүхий сургалтад хамрагдсан бол: Япон хэлний төвшин тогтоох шалгалт, жолооны үнэмлэх, Tofel ийн шалгалтын оноо зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг хамруулан бичнэ.

5. Өөрийнхөө хичээллэдэг спорт, сонирхол, авьяас зэрэг хувь хүнийхээ чадваруудыг дурдах хэсэг.

6. Ихэнх Япон компаниуд хамгийн сүүлд энэ хэсэг志望動機 –т ач холбогдол өгдөг. Энэ хамгийн чухал хэсэг гэж ойлгож болно. Тус компанид орвол өөрийнхөө хийх болон хийж чадах, хийхээр төлөвлөж байгаа зүйлээ болон тус компанид ажиллах болсон шалтгаанаа тодорхой бичвэл маш сайн. Мөн одоог хүртэлх ажлын туршлагатайгаа холбон бичиж чадвал эхний шалгаруулалтад тэнцэх магадлал өндөр гэж ойлгоорой.

Тантай огт уулзаж байгаагүй хүмүүсд таний нүүр царай болон очих CVгээ хэрхэн бичсэнээр танид маш олон боломж гарч ирнэ. Муу бичвэл боломжоо алдана.

Цээж зурагаа 4х3 хэмжээтэйгээр аль болох зөв төрх байдалтай сүүлийн 3-н сар дотор авхуулсан зурагаа наагаарай.

Япон хэл дээрх мэдээлэл болон АНКЕТ-г доорх холбоосоор орж аваарай.

https://careerindex.jp/promotion/rireki?pathway=t_aw_810&gclid=EAIaIQobChMI2N6OhY2Y4wIVSiUrCh1gDwXgEAAYASAAEgIRxvD_BwE


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*