№19 Тусгай үйл ажиллагааны виз – Токүтэйкацүдо 在留資格「特定活動」

2019-07-05  

Тус визийн ангилалд доорх ажил алба хамаарах ба доорх чиглэлийн дагуу тус визийг хүсэх боломжтой.

1.     Дипломатууд

2.     Сонирхогчдын тамирчид болон тэдний гэр бүл

3.     Дадлагажигч /internship/

4.     Судалгааны тодорхой үйл ажиллагаа явуулах

5.     Мэдээлэл боловсруулах тусгай үйл ажиллагаа явуулах

6.     Эх орондоо болон Япон /бусад орон байж болно/ Их дээд сургууль төгсөгчид, тэдний гэр бүл гэх мэт иргэдийн хувьд тус визийн мэдүүлдэг өгөх боломжтой.

Токүтэйкацүдо ангиллын оршин суух зөвшөөрлийг дотор нь 3 ангилна.

1. Хууль, эрх зүйн /Hootei tokuteikatsudo/

2. Олон нийтийн тусгай үйл ажиллагаа /Kokuji tokuteikatsudo/

3. Мэдэгдлээс гадуурх /Kokuchigai tokuteikatsudo/

Дээрх 1 ба 2-т хамаарагдах визийн тухайд эх орноосоо Япон улсруу хүсэлт илгээж болно. Харин 3-т хамаарагдах визний тухайд Япон улсад оршин суугаа иргэн ангилалаа солиулах хооронд түр завсардах тохиолдолд Токүтэйкацүдо нэрээр олгох тохиолдлыг хэлнэ.

Ямар тохиолдолд олгодог оршин суух зөвшөөрөл вэ︖

Их дээд сургуулиа төгссөн оюутан компанид ажилд орох болон ажилд орход бэлдэхэд зориулсан Токүтэйкацүдо виз

Япон улсад их дээд сургууль төгссөн /дээд боловсролтой/ оюутан цаашид Япон улсад ажиллаж амьдрах зорилгоор компанийн үндсэн ажилтнаар ажил хайх,  хайж олсны дараах бичиг баримт бүрдүүлэлт, ярилцлага өгөх зэрэгт цаг хугацаа их шаарддаг. Энэ үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор сургуулиа төгссөн оюутанд тус ангиллын визийг олгодог. 3сар, 6сар, 1жил гэх хугацаагаар олгогдох бөгөөд цаашид үргэлжлүүлэн сунгагдах боломжтой виз юм.

Өндөр настан эцэг, эхээ Япон улсад урих токүтэйкацүдо

Япон улсад тогтвортой оршин суугчийн /Эйжүша/ өндөр настай эцэг эхийг тухайн нутагт нь харж хандах хүнгүй, өөрийн биеэр очиж асран хамгаалах цаг хугацаа, боломжгүй гэх шалтгаануудаар мэдүүлэг өгч тус визийг горилох боломжтой. Харин 1-с дээш жил болон түүнээс дээш жилээр сунгагдах үндэслэлтэй иргэнд Тэйжүша гэх нэрээр олгогдоно.

Эх орондоо харихад бэлтгэх Токүтэйкацүдо

Оршин суух зөвшөөрлийн сунгалт болон өөрчлөх мэдүүлгийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд нутагтаа харих бэлтгэл болгож 30 хоногийн Тозүтэйкацүдо визийг олгодог байна. Харин харих бэлтгэлийн хугацаанд өмнө нь оршин суусан зөвшөөрлөөс хамааран аливаа гэрээ хэлэлцээр цуцлахтай холбоотой шаардлага гарахад 2сар, 4сар зэргээр мөн өөр шалтгаанаар хугацаа сунгагдах тохиолдол байдаг.

Урт хугацаа шаардагдах эмчилгээ, эмнэлэгт хэвтэхэд зориулсан Токүтэйкацүдо

Тухайн өвчтөний өвчний түүх, өвчний онош, эмчилгээний арга, эмчийн тодорхойлолтыг үндэслэн Япон улсын эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх тохиолдолд 1сар, 3сар, 6сар, 1жил хэмээх хугацаагаар энэхүү виз олгогддог байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй.

Нанмин буюу сүүлийн үед газар аваад байгаа Япон улсад цагаачлах орогнол хүссэн визийг горилсон эхний үе шатанд олгодог Токүтэйкацүдо

Өөрийн улсын харьяаллаас бүрэн гарч Цагаачлах визийг горилогч нь Япон улсад цагаачлах зайлшгүй шалтгаантай (эх оронд нь дайн байлдаантай, хяналт хавчлагатай, гүтгэлэг доромжилолт автсан зэрэг өөрийн улсад амьдрах боломжгүй) хүмүүс мэдүүлдэг. Яг цагаачлагч визийн зөвшөөрлийг бүрэн авах хүртэл 1-2 жил заримдаа түүнээс илүү хугацаа зарцуулагдана. Энэ төрлийн ангилал нь мөн Токүтэйкацүдо ангилалд ордог байна.

Тус ангиллын визээс бусад ангиллын визрүү шилжих боломж бий ч шүүлт, шалгуурын хувьд мэдээж хатуу байдаг.

Дээр дурдсан шалтгаануудаас гадна түр оршин суух зайлшгүй нөхцөл байдалд Тозүтэйкацүдо визийг олгож болно.

Визийн мэдүүлэгчийн бичиг баримт нь тухайн хүний Япон улсад явуулах үйл ажиллагаанаас шалтгаалан харилцан адилгүй байна.

Виз мэдүүлэгч нь нөхцөл байдлаа үнэн зөвөөр баталж нотлох бүх бичиг баримтыг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Шууд зөвлөхөд хууль зүйн товчоогоор дамжуулан зөвлөгөө авч бүх бичиг баримтаа бүрдүүлүүлэн найдвартай визээ гаргуулсан нь дээр байх.
Тус хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх хориотой гэдгийг анхаараарай.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*