Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг эхлүүлэх ёслолын ажиллагаа/ウランバートル新国際空港マネジメントが開催/

2019-07-09  

2019 оны 7 дугаар сарын 5 ний өдөр Улаанбаатар хотын Олон Улсын Шинэ Нисэх Буудлын менежментийг эхлүүлэх ёслолын ажиллагаа болон 32 км үргэлжлэх хурдны замын нээлт тус тус боллоо.
Монгол Улсын Засгийн газар Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төслийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсний дагуу Монголын талаас “Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д концессоор шилжүүлсэн байна.
Тус гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, Япон, Монголын хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр гарын үсэг зурав.
Концессын гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Японы консорциумтай сүүлийн нэг жилийн хугацаанд нийт 11 удаагийн хэлэлцээр, уулзалтын үр дүнд бэлтгэсэн ба компанийн ашгийн 51%-г Японы тал, үлдсэн 49%-г Монголын тал авах юм байна.
Тус төсөл анх 2006 онд эхэлж байсан бөгөөд нийт 13-н жилийн дараа ийнхүү амжилттай дууслаа.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*