№ 20 Риюүшё /理由書/ буюу шалтгааныг тайлбарласан өргөдлийн тухай

2019-07-16  

Энэ удаа та бүхэндээ Риюүшё /理由書/ буюу шалтгааныг тайлбарласан өргөдлийн тухай бага ч гэсэн мэдээлэл өгөхөөр бэлдлээ.

Бид Японы Цагаачлалын албанд өөрсдийн оршин  суух зөвшөөрлийн үнэмлэхийн хуулийн хүчинтэй хугацаагаа сунгуулах, ангилал солиулах, тэр байтугай хийж буй ажил хөдөлмөрөө сольсон тохиолдолд ч шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн мэдүүлэг өгдөг билээ. Тус бичиг баримтан дунд Риюүшё /理由書/буюу шалтгааныг тайлбардасан өргөдөл гэж байдаг. Энэ маш чухал үүрэгтэй бичиг юм. Бид тэр болгон анхаарч авч үздэггүй. Би ч мөн адил, Монголоороо сэтгэж ойлгоод л аль болох товч тодорхой бичээд өөрийн захирал болох хууль, эрх зүйч, гёосэйшоши Шимода Томокодоо шалгууллаа. Намайг гайхсан харцаар харж хэсэг суусанаа гадаад хүн гэдгийг минь санав бололтой Японы  цагаачлалын албанд мэдүүлдэг тус өргөдөлийг хэрхэн яаж бичих талаар мэргэжлийн заавар өгч өөрөө сайн судалж унших хэрэгтэйг надад санууллаа. Би тэр дагуу 3-н удаа бичиж улаан эрээн болтолоо засуулсаны эцэсд сая нэг амжилт олсон юм. Тиймээс өөрийн мэдсэнээ та бүхэнтэйгээ хувуулцая.

Тус өргөдөл нь таны тухай таныг төлөөлж бусад дагалдах бичиг баримтаа баталгаажуулан Япон улсын Цагаачлалын албанд мэдээлэл өгнө гээд ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр маш чухал үүрэгтэй болж таарч байгаа биз.  Ийм чухал үүрэгтэй учраас тус өргөдлийг  мэргэжлийн хуулийн товчоо хариуцан ажилладаг ба энэ нэг өргөдлөөс шалтгаалж таны оршин суух зөвшөөрөл гарах гарахгүй нь шийдэгдэх тохиолдол ч байна.

Иймд өнгөрсөн одоо ирээдүй гэж гол 3 хуваагаад, маш дэлгэрэнгүй бичих хэрэгтэй бөгөөд үүнд тус өргөдлийн үнэ цэнэ оршино. Дэлгэрэнгүй бичиж байна гээд зорилгогүй санаан зоргоор баахан юм бичиж бас болохгүй. Дунджаар 3-5-н нүүр болно гэж тооцоолох хэрэгтэй.

Тус өргөдлийн агуулга нь мэдээж таны бүрдүүлэн өгөх бичиг баримттай салшгүй уялдаатай байна. Жишээ нь та Япон хүнтэй гэр бүл болж байгаа бол, ажлаа сольж шинэ ажилд орж байгаа бол, сургуулиа төгсөөд ажиллах виз мэдүүлж байгаа бол гээд тус тусын шалтгаан агуулага харилцан адилгүй бичигдэнэ. Энэ бүгдийг нарийн нямбай холбож бичих хэрэгтэйг мартаж болохгүй.

Анх удаа өөрөө бичихэд хэцүү санагдвал Японы хуулийн товчооноос зөвлөгөө авч хийсэн нь илүү найдвартай бөгөөд танд мөн ажил хөдөлмөрийн туршлага мэдлэг болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*