№22 Гадаад паспортын хуулийн хүчинтэй хугацааны сунгалтыг хэрхэн яаж хийх вэ︖

2019-07-17  

Эхлээд таны гадаад паспортад сунгалт хийлгэх боломжтой байна уу үгүй гэдгээ шалгах хэрэгтэй.

Таны мэдэж байгаачлан гадаад паспортын хуулийн хүчинтэй хугацааг 2 удаа сунгах боломжтой байдаг ба сунгалт хийлгэх боломжгүй болсон болон хуулийн хүчинтэй хугацаатай ч паспортын хуудас дууссан бол та шинэ гадаад паспорт захиалах шаардлагатай.

Гадаад паспортыг хуулийн хүчинтэй хугацаа дуусахаас 6 сараас их байх тохиолдолд сунгалт хийх боломжгүй байдаг байна.

Япон улсад зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн гадаад паспортын сунгалтыг тус улсын цагаачлалын албаны холбогдох байгууллагуудын тусгай хүсэлтийн дагуу хийнэ.

Паспортын сунгалт хийхэд шаардагдах материал:

1. Таны гадаад паспорт эх хувиараа

2. Таны гадаад паспортын эхний зурагтай хуудасны хуулбар

3. Таны гадаад паспортад дарсан визийн хуулбар

4. Японд оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хуулбар  /在留カード/

5. Япон дахь Элчин Сайдын Яамнд хандсан өргөдөл / ЭСЯ-ны хуудаснаас татаж авах/

6. Элчин сайдын яамруу өөрийн биеэр авч ирэх боломжгүй хол оршин суудаг иргэд маань шуудангаар явуулж болдог бөгөөд буцах найдвартай албан хаягаа гаргацтай зөв бичиж мэдээлээрэй.

7. Төлбөрийн тухайд 1 жилийн сунгалт 1000 иен байх ба 5-н жилээр сунгалт хийдэг тул нийт 5000 иен төлсөн баримтаа ЭСЯ-ны дансанд шилжүүлээд баримтаа өөрийн материалын хамт явуулна. Материалаа явуулахдаа баталгаат шуудангийн レターパック/Баталгаат шуудангийн дугтуй хийж явуулаарай. Тэгээгүй тохиолдолд 着払い/ хүлээн авч буй хүн өөрөө төлбөр төлж авах шуудангаар явуулдаг.

Япон дахь Монголын ЭСЯ-ны дансны дугаар:

駐日モンゴル国大使館の口座番号

銀行: 三菱東京UFJ銀行渋谷明治通り支店

支店番号: 470

口座番号: 0458589 /当座預金/

口座名義: Embassy of Mongolia

Embassy of Mongolia  /Япон дахь Монголын ЭСЯ-ны хаяг/

21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047

Tel: 03-3469-2088

Fax: 03-3469-2216

E-mail: tokyo.consul.dep@gmail.com

Web: http://tokyo.embassy.mn


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*