№24 Япон улсад суралцах визтэй иргэдэд мэдээлэл/留学在留資格の活動を阻害する範囲外の就労/

2019-07-23  

Япон улсад сурч буй гадаад оюутнуудын хувьд их дээд сургуулиа төгсөх хүртэл ажиллах эрх нь хязгаарлагдмал байдаг. 7 хоногт нийтдээ 28-н цаг буюу өдөрт 4-н цаг, зуны болон өвлийн амралтын хугацаанд 48-н цаг буюу өдөрт 6-7-н цаг ажиллах эрхтэй байна. Энэ нь Япон улсын зүгээс оюутнуудын хичээл сурлагадаа илүү их цагийг зарцуулах шаардлагатай гэж үздэгтэй холбоотой ажээ.

Энэ удаа Япон улсад суралцаж буй оюутан хүн цагийн ажил хийхдээ анхаарах зүйл буюу хуулиар хориотой ажлын талаар мэдээлэл бэлдлээ.

Анхаарах зүйлс:

1.      Суралцаж байх хугацаандаа цагийн ажил хийх хуулиар заасан хугацааг хэтрүүлэхгүй байх.

/Оршин суух зөвшөөрлийн сунгалт, ангилал солиулах тохиолдолд Цагаачлалын албанаас цагийн ажил хэтрүүлсэн гэдгээр шууд буцах виз дарах тохиолдол гардаг/.

2.      Их дээд сургуулиа төгсөөд Японд ажилд орох зорилготой байгаа бол хичээлийн ирц болон дүнгээ анхаарах хэрэгтэй. Тэр хэмжээгээр сайн ажилд орох боломж нээгдэнэ.

3.      Япон улсад суралцаж байх хугацаандаа Япон хэлний төвшин тогтоох шалгалтыг өгч өөрийн зорьсон түүшиндээ аваарай. Ажилд ороход сайн үзүүлэлт болно.

Япон улсад сурч буй гадаад оюутнуудад хуулиар хийхийг хориглодог ажил:

1.      Пачинко болон мөрийтэй тоглоомын газар

2.      Шөнийн үйл ажиллагаа бүхий баар, цэнгээн, уушны газар

3.      Саун массажны газар

4.      Ёс суртахуунд харшлах үйлдэл бүхий бүх ажил


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*