Японд гадаадын иргэд хийхийг хуулиараа хориглодог ажил/外国人不法職類

2019-08-01  

Өмнө Японд ажиллаж, амьдарч, сурч буй гадаадын иргэд хийхийг хуулиараа хориглодог ажлын талаар товч дурдсан билээ. Энэ удаа дэлгэрүүлэн Токио хотын захиргаа болон Цагдаагийн газрын мэдээлэл дээр үндэслэн хүргэж байна. Доорх ажлыг Японд байнгийн оршин суух эрхтэй гадаадын иргэдэд хамаарахгүй болно.

●Зугаа цэнгээний газар

●Кябаре клуб /ширээний хүүхэн/

●Host клуб /ширээний эрэгтэй/

●Паб

●Цахим тоглоомын газар

●Даалуу тоглоомын газар

●Пачинко тоглоомын газар

●Love hotels буюу Хайрын зочид буудал /зөвхөн бэлгийн хавьталд орох зорилгоор үйлчлүүлдэг зочид буудал/

●Телефон клуб /Утсаар үйлчлэх үйлчилгээ /

●Эмсийн хүрээлэн

●Дуудлагын янханы газар

●Deai kissa буюу эсрэг хүйстэн танилцахад зориулсан кафе

●Насанд хүрэгчдэд зориулсан бараа зардаг дэлгүүр

●Насанд хүрэгчдэд зориулсан видео зардаг дэлгүүр

●Тусгай өрөөтэй видео-гийн дэлгүүр

●Интернэтээр дамжуулан насанд хүрэгчдэд зориулсан дүрс бичлэгийг дамжуулах

Дээрх ажил болон садар самууныг сурталчлах газартай ижил төстэй газруудаас болгоомжлох хэрэгтэй. Жишээлбэл:

● Зугаа цэнгээний үйлчилгээ үзүүлдэг ресторан

● Бэлгийн үйлчилгээ үзүүлдэг массажны газар

Дээрх 2 газар ажиллавал, мөн адил хууль зөрчсөнд тооцно! өөрийн оршин суух үнэмлэхэд заагдсан ангиллын хүрээн дахь ажил хөдөлмөрийг эрхлэх ба хэрэв өөр ангиллын хүрээний ажил хийсэн бол мөн адил хууль бус ажил хийсэнд тооцогдоно.

Хэрэв та дээрх ажлуудаас аль нэгийг нь хийж байгаад баригдсан тохиолдолд оршин суугчийн зөвшөөрөл, ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хуудастай байсан ч 3-с доош жилээр хорих ангид ял эдлэх эсвэл 3 сая иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулах за бүүр цаашилбал албан хүчээр нутаг буцаагдах арга хэмжээ авахуулах юм байна шүү.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*