Япон улсад зорчих бол/入国の際
1. Японы хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын дээд хэмжээ
Япон улсын хилээр орох ба гарахдаа 1 сая байна. Үүнээс их хэмжээний иен биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, хилийн хуудсанд бөглөх ёстой байдаг.
2. Япон улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн:
― Олон улсын жишгийн дагуу хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг оруулахыг хориглосон байдаг. Мөн түүнчлэн дараах зүйлсийг хязгаарладаг. Үүнд:
― Ургамал, амьтныг гаалиар оруулахаас өмнө хорио цээрийн хяналтын байцаагчид шалгуулсан байх ёстой.
― Эмийн төрлийн бүтээгдэхүүний хэмжээ 2 сар хүртэлх хугацаанд хэрэглэх хэмжээтэй байх
― Гоо сайхны бараа нэг төрлөөс 24 ширхэгээс дээшгүй байх
Эзэмшлийн зөвшөөрөлгүйгээр ангийн буу, хийн буу, сэлэм зэрэг
3. Манай улсын иргэдийн хувьд гол төлөв хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн, чихэр, гурилан бүтээгдэхүүн, архи зэргийг хилээр оруулах, улмаар хураалгах тохиолдол түгээмэл байдаг. Тус улсын хилээр дараах хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглодог. Үүнд:
― Мах, махан бүтээгдэхүүн
Японы хуулиар гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн /үхэр, гахай, шувууны мах, махан бүтээгдэхүүн/ нэвтрүүлэхийг хориглодог. Сүүлийн үед МИАТ-ын онгоцны ачаанд нохой гүйлгэж, мах, махан бүтээгдэхүүн ихээр хурааж байгааг анхаарна уу.
― Архи болон согтууруулах ундаа, тамхи болон бусад
Японы хилээр татваргүй оруулах архи, тамхи болон бусад зүйлсийн тоо, хэмжээг тогтоож өгсөн байдаг. Үүнд:
― Архи, согтууруулах ундаа 3 шил
― Навчин тамхи 100 ш
― Тамхи 400 ш
― Бусад төрлийн тамхи 500 гр
― Үнэртэй ус 2 ш
― Бусад 200,000 иен хүртэлх үнэ цэнэ бүхий зүйлс
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!