Байнгын оршин суугчийн хүсэлт гаргах боломжтой гол заалт/永住資格取得するには下記の条件がある/.
1. Ямарваа нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. (Авто тээврийн хөнгөн зөрчил хоёр гурван удаа гаргаж байсан хамаарахгүй).
2. Орлогын болон оршин суугчийн татвар, тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа тогтмол хугацаанд нь төлдөг. Өөр бусад төлбөрийн үлдэгдэлгүй байх.
3. Тууштай 8-10 жил (10 дахь жил тооцогдоно) Япон улсад амьдарч байгаа бөгөөд тус жилийнхээ 5 жил нь ажлын визээр ажиллаж амьдарсан байх. (Тус хугацаанд Япон улсын иргэн болон байнгын оршин суух зөвшөөрөлтэй иргэнтэй гэр бүл болсон бол “Гэр бүл болсноос хойш 3 жил + Япон улсад 1 ээс илүү жил оршин суугаа” тохиолдолд байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх боломжтой. Япон улсын иргэнтэй гэр байж байгаад гэрлэлтээ цуцлуулсан иргэний хувьд урт хугацаагаар 5 жилээс дээш жил болсон тохиолдолд хангалттай.
4. Одоо байгаа виз нь 3 жилээс дээш хуулийн хүчинтэй хугацаатай байх.
5. Жилийн орлого 3 сая иенээс багагүй тогтвортой байх.
6. Тогтвортой ажлын байртай байх.
7. Япон улсын иргэн эсвэл байнгын оршин суух эрхтэй батлан даагч байх тохиолдолд. (Өрхийн эзэн Япон улсын иргэн эсвэл байнгын оршин суух эрхтэй бол батлан даагч байж болно. Түүнээс бусад тохиолдолд тогтсон ажилтай, татвараа хугацаанд нь бүрэн төлдөг хүн батлан даагч байж болно энэ нь хамт ажилладаг хүн эсвэл найз нөхөд байж болно.
8. Урд өмнө виз мэдүүлж байсан мэдээлэлд худал мэдүүлэг болон мэдээлэл нь зөрөхгүй байх шаардлагатай.
9. Байнгын оршин суух зөвшөөрөл авахын төлөөх Япон улсын иргэн эсвэл байнгын оршин суух эрхийг авсан хүнтэй хуурамчаар гэрлээгүй байх ба оршин суух зөвшөөрлөө авангуутаа гэрлэлтээ цуцлуулахгүй байх.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!