Токүтэйгино виз болон зуучлагч байгуулгаас а/特定技能業種・受入期間・外国人支援内容・条件に付いて/

2019-08-30  

1. Токүтэйгино ангиллаар Японд ажиллаж амьдрах 14-н төрлийн салбарын ажил бий.

1. Асаргаа сувилгаа
2. Ресторан, зоогийн газар
3. Барилгын салбар
4. Барилга, байгууламжийн цэвэрлэгээ
5. Хүнсний үйлдвэрлэл
6. Зочид буудлын салбар
7. Газар тариалан
8. Материал, жижиг эд үйлдвэрлэл
9. Хөлөг онгоцны үйлдвэрлэл
10. Загас агнуур
11. Авто машины засвар үйлчилгээ
12. Үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл
13. Цахилгаан хэрэгсэл, цахилгаан мэдээллийн салбар
14. Нисэх онгоцны салбар

2. Ажиллуулах хугацаа
Токүтэйгино-1 ангиллын визээр дээрх 14-н салбарт 5-аас дээшгүй жил ажиллах бөгөөд гэр бүлийн гишүүдээ авчрах боломжгүй.
Харин Токүтэйгино-2 ангиллын визээр ажиллаж амьдрах иргэд гэр бүлийн гишүүдээ авчрах боломжтой бөгөөд визийн сунгалт хийлгэх эрхтэй.

3. Токүтэйгино ангиллаар ажиллах гадаадын иргэдэд үзүүлэх дэмжлэг
Япон улсад ирэхийн өмнөх удирдамж (Япон талын хөдөлмөрийн гэрээний мэдээллийг баталгаажуулах, Японд оршин суух хугацаанд анхаарах зүйлс зэрэг)
Япон улсад ирсний дараа Нисэх онгоцны буудлаас тосож авах
Мэдээлэл өгөх зорилгоор сургалт зохион байгуулна (өдөр тутмын амьдралд шаардлагатай мэдээлэл болон эмнэлгийн тусламж, замын хөдөлгөөний дүрэм гэх мэт)
Япон улсад ажиллаж амьдрахад нэн шаардлагатайд тооцогдох ажилд орох гэрээ байгуулах, цалин болон хадгаламжийн данс нээлгэх, гар утас болон өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар авах зэрэгт дэмжлэг үзүүлнэ.
Японд ажиллаж амьдрах явцад гарах асуудлуудад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, япон хэлний боловсролоо сайжруулахад дэмжих үзүүлэх, тогтмол уулзаж ярилцлага хийх, яаралтай тусламж үзүүлэх зэргийг хариуцна.

4. Токүтэйгино виз горилогчид тавигдах шаардлага
Японы төвшин тогтоох шалгалтын 4-р төвшин (N4) болон түүнээс дээш түвшинд тэнцэж, ажиллахыг хүссэн салбарынхаа ур чадварын үнэлгээний шалгалтад тэнцсэн байх шаардлагатай.
Токүтэйгино-2 ангилалаар ажиллаж амьдарч байсан иргэдийн хувьд сургалтанд хамрагдсан хүмүүс дээрх шалгалтыг өгөх шаардлагагүй.
* Салбар дотороо ажлын байраа солих боломжтой.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*