Японы ирээдүйн хүн амын тоо болон насжилт-с үүдэн Токүтэйгино визний шинэ ангилал нэмэгдсэн/特定技能ビザが改正された理由
Япон улсын хүн ам 2019 оны байдлаар 126 сая 320 мянганд хүрсэн ч 2050 онд 100 сая болж буурна хэмээн Японы Засгийн газраас нь таамаглал гаргаад буй.
Тус оны мэдээгээр:
0-4 насны 4,830,000 иргэн
5-9 насны 5,170,000 иргэн
10-14 насны 5,390,000 иргэн
15-19 насны 5,900,000 иргэн
20-24 насны 6,340,000 иргэн
25-29 насны 6,170,000 иргэн
30-34 насны 6,890,000 иргэн
35-39 насны 7,640,000 иргэн
40-44 насны 9,000,000 иргэн
45-49 насны 9,710,000 иргэн
50-54 насны 8,430,000 иргэн
55-59 насны 7,650,000 иргэн
60-64 насны 7, 590,000 иргэн
65-69 насны 9,220,000 иргэн
70-74 насны 8,320,000 иргэн
75-79 насны 7,020,000 иргэн
80-84 насны 5,320,000 иргэн
85-89 насны 3,530,000 иргэн
90-94 насны 1,700,000 иргэн
95-99 насны 450,000 иргэн,
100-с дээш насны 70,000 иргэн байна гэсэн судалгаа байна.
Тиймээс 2115 он гэхэд үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хумигдаж, улсын ДНБ-ий хэмжээ буурч, эдийн засаг уналтанд орох эрсдэл хүлээж буй хэмээн Шинзо Абэгийн танхимаас хөдөө аж ахуй, нийгмийн халамж, барилга, зочид буудал, хөлөг онгоцны үйлдвэрлэл зэрэг таван салбарт 2025 он гэхэд хагас сая ажиллах хүч гаднаас авахыг олон нийтэд мэдээлсэнээр Токүтэйгино шинэ визний ангилал гарсан. Ялангуяа 2020 онд болох Токиогийн олимп ч үүнд томоохон нөлөө болсон гэж хэлж болго.
Япон улсад өнгөрсөн оны байдлаар 2.5 сая орчим гаднын иргэд ажиллаж, амьдарч байгаагаас үүний дотор 8300 гаруй Монголчууд амьдарч байна. Монголчууддаа амжилт хүсье.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!