Сурах визнээс гэр бүлийн виз болгох/留学ビザから配偶者ビザへの変更

2019-09-10  

Та бүхэндээ сурах визээс гэр бүлийн виз болгон өөрчлөхөд анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйлийг орчуулан хүргэж байна.

Сурах визээс гэр бүлийн визлүү ангилал солиулахад виз хүсэгчийн хичээлийн ирц болон сургуулиа төгсөж чадахаар байгаа үгүй нь чухал үзүүлэлт болдог. Яагаад гэхээр сурах виз авсан хүний үүрэг тэр хүнд виз олгосон улсын хариуцлага гэдгээрээ гол зорилго сурах гэж хуулиараа үздэг учраас юм. Гадаадын ихэнх иргэд сурах визээр Японд ирчхээд сурах биш ажил хийхдээ анхаараад сургуульдаа явахгүй байгаагаас ул баалан цагаачлалын алба шаардлагаа өндөрсгөж 3-с дээш сар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл тасалсан тохиолдолд шууд суралцах визийг цуцлан хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэсэн байна.

За дараагын анхаарах зүйл бол цагийн ажил хэтрүүлэн хийгээгүй байх. Суралцах визтэй иргэн хуулиараа долоо хоногт 28-н цаг ажил хийх эрхтэй ба сургуулийн амралтын хугацаанд өдрийн 8 цаг ажиллах боломжтой. Сурах визтэй иргэн хуулиар хориотой хийхийг ажил хийхгүй байх үүрэгтэй. Суралцах визний хуулийн хугацаа дуусаагүй байсан ч сургуулиа төгссөн бол тус виз хүчингүй болсонтой адилхан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та визний хугацаа дуусаагүй байгаа юм чинь гээд өөр ажил хийгээд байж болохгүй, энэ нь хууль бусаар ажиллаж байгаад тооцогдоно. Иймд сургуулиа төгсөөд цаашид Япон улсад ажиллаж амьдрах хүсэл зорилготой байгаа бол визээ шинэчлэн мэдүүлээрэй.

Суралцах визнээс гэр бүлийн виз болгуулах хүсэлтийг цагаачлалын албанд мэдүүлэх тодорхой хугацаа байдгийг анхааралгүй орхиж огт болохгүй. Суралцах визээр ирэнгүүтээ шууд гэр бүлийн виз болгох боломжгүй. Та нэгэнт л суралцах визээр ирсэн бол тус хугацаандаа чанартай ирцтэй суралцах хэрэгтэй, үүний дараа та цагаачлалын албанд визийн ангилал солиулах хүсэлт гаргаж болох боломжтой болно.  Мэдээж суралцах хугацаандаа жирэмсэн болсон бол гэр бүлийн виз мэдүүлэх хугацаа өөрчлөгдөнө.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*