Токүтэйгино-1 болон Токүтэйгино-2 визийн ялгаа/特定技能1号と特定技能2号の違い

2019-09-11  

Тус хоёр виз нь хоёр өөр ангиллын виз юм. Токүтэйгино-1 виз нь хамгийн дээд тал нь 5-н жил ажиллах боломжтой, тус хугацаанд өөрийн гэр бүлээ татан авчрах боломжгүй, ангилалд заасан 14-н салбарт хөдөлмөр эрхлэх бол Токүтэйгино-2 виз нь ангилалд заасан 2 салбарт ажиллах ба хувь хүн өөрөө тууштай ажиллаж амьдарч чадвал Япон улсад ажиллаж амьдрах хугацаа заагаагүйгээс гадна өөрийн гэр бүлээ татан авчрах боломжтой. Тус 2 ангилалд биеийн хүчний хөдөлмөр эрхэлнэ. Хэдийгээр биеийн хүчний хөдөлмөр эрхлэх боловч компанийн албан хаагчдын адил нийгмийн даатгал, эрүүл  мэндийн даатгал, тэтгэврийн даатгал, илүү цагийн системд бүрэн хамрагдана. Токүтэйгино-1 визийн ангиллаар амжилттай ажиллаж нутаг буцсан иргэн хагас жил эсвэл 1 жилийн дараа токүтэйгино-2 визийг мэдүүлэх боломжтой.
Токүтэйгино-1 визийн тухайд:
*Япон хэлний анхан болоод дунд шатны шалгалтад тэнцсэн байх
*Урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй, эрх зүйн зөрчилгүй байх
*Ур чадварын шалгалтад тэнцсэн байх
Токүтэйгино-2 визийн тухайд:
*Токүтэйгино-1 ангиллаар амжилттай ажиллаж дуусгах
*Токүтэйгино-2 ур чадварын шалгалтад тэнцсэн байх

Токүтэйгино-1 ангиллаар амжилттай 5-н жил ажилласан иргэн Токүтэйгино-2 визийг мэдүүлэх боломжтой. Токүтэйгино-2 визийг авсан иргэн хичээж чадвал байнгын оршин суугчийн виз мэдүүлэх ч боломжтой болно. Шалгаруулалтаар тэнцсэн салбар дотроо ажлын байраа солих хуулиараа боломжтой гэдгийг мөн дуулгая.

Токүтэйгино-1 визээр Япон улсад ирсэн иргэн өөр бусад ангиллын визрүү хөрвөн шилжих боломжгүйг анхаарна уу. Тус визийн дүрэмд заагдсаны дагуу байна.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*