Токүтэйгино-1 болон Токүтэйгино-2 визийн ялгаа/特定技能1号と特定技能2号の違い

2019-09-11  

Тус хоёр виз нь хоёр өөр ангиллын виз юм. Токүтэйгино-1 виз нь хамгийн дээд тал нь 5-н жил ажиллах боломжтой, тус хугацаанд өөрийн гэр бүлээ татан авчрах боломжгүй, ангилалд заасан 14-н салбарт хөдөлмөр эрхлэх бол Токүтэйгино-2 виз нь ангилалд заасан 2 салбарт ажиллах ба хувь хүн өөрөө тууштай ажиллаж амьдарч чадвал Япон улсад ажиллаж амьдрах хугацаа заагаагүйгээс гадна өөрийн гэр бүлээ татан авчрах боломжтой. Тус 2 ангилалд биеийн хүчний хөдөлмөр эрхэлнэ. Хэдийгээр биеийн хүчний хөдөлмөр эрхлэх боловч компанийн албан хаагчдын адил нийгмийн даатгал, эрүүл  мэндийн даатгал, тэтгэврийн даатгал, илүү цагийн системд бүрэн хамрагдана. Токүтэйгино-1 визийн ангиллаар амжилттай ажиллаж нутаг буцсан иргэн хагас жил эсвэл 1 жилийн дараа токүтэйгино-2 визийг мэдүүлэх боломжтой.
Токүтэйгино-1 визийн тухайд:
*Япон хэлний анхан болоод дунд шатны шалгалтад тэнцсэн байх
*Урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй, эрх зүйн зөрчилгүй байх
*Ур чадварын шалгалтад тэнцсэн байх
Токүтэйгино-2 визийн тухайд:
*Токүтэйгино-1 ангиллаар амжилттай ажиллаж дуусгах
*Токүтэйгино-2 ур чадварын шалгалтад тэнцсэн байх

Токүтэйгино-1 ангиллаар амжилттай 5-н жил ажилласан иргэн Токүтэйгино-2 визийг мэдүүлэх боломжтой. Токүтэйгино-2 визийг авсан иргэн хичээж чадвал байнгын оршин суугчийн виз мэдүүлэх ч боломжтой болно. Шалгаруулалтаар тэнцсэн салбар дотроо ажлын байраа солих хуулиараа боломжтой гэдгийг мөн дуулгая.

Токүтэйгино-1 визээр Япон улсад ирсэн иргэн өөр бусад ангиллын визрүү хөрвөн шилжих боломжгүйг анхаарна уу. Тус визийн дүрэмд заагдсаны дагуу байна.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*