Эмчилгээний виз/医療ビザについて

2019-09-24  

Эмчилгээний виз гэдэг нь Япон улсад эмчилгээ хийлгэх зорилгоор ирэх гадаадын иргэн буюу өвчтөн болон тус хүнийг асран халамжлах үүрэгтэй дагалдаж ирж буй гэр бүл, төрөл садан болон төрөл садан бус асран хамгаалагч хүнд олгогддог виз юм.
Тус виз нь богино хугацааны визийн төрөлд багтах ба 90 хоногийн хугацаатай байна. Тус хугацааны дотор эмчилгээ шинжилгээ бүрэн дуусах тохиолдолд визээ шинэчлэх шаардлагагүй боловч 90-с дээш хоногийн эмчилгээ сувилгаа шаардлагатай болох тохиолдолд заавал шинэчлэн мэдүүлж Токүтэй кацүдо ангилал болгож зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Хугацааны хувьд 90 хоногоор сунгагдах бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй тохиолдолд виз сунгагдахгүй. Эмчилгээний ангиллаар виз шинэчлэн сунгахад 特定活動-医療滞在/とくていかつどう-いりょうたいざいЯпон улсад анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх эмнэлгийн байгууллагын үйлчилгээ зөвшөөрөгдөнө. Тухайлбал эрүүл мэндийн бүрэн шинжилгээ,  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, онийлгоо, гоо сайхны хагалгаа, шүдний бүх төрлийн эмчилгээ, гажиг засал, сэргээн засах эмчилгээ, ардын уламжлалт эмчилгээ (халуун рашааны эмчилгээ, энергийн эмчилгээ) зэрэг бүх чиглэлийн эмчилгээний төрөл хамаарнана. Мөн виз сунгуулах тохиолдолд хамгийн чухал бичиг баримтын нэг бол өвчтөний цаашдын эмчилгээний хуваарь байдаг. Асран хамгаалагчдын визийн сунгалтын тухайд анх виз мэдүүлэн ирсэн аялал жуулчлалын компани болон эрүүл мэндийн байгууллага жуучлалын газартай харилцан тохиролцсон гэрээ байх шаардлагатай байдаг.
Эцэст нь эмнэлгийн зардлаа бүрэн хариуцах чадамжтайгаа батлах шаардлагатайгаас гадна  эрүүл мэндийн даатгалд хамрагдан хөнгөлөлт эдлэх боломжгүйг анхаараарай.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол манай холбоосуудаар бидэнтэй холбогдож асууж болно.

    


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*