Японд төрсөн хүүхдийн бүртгэлийг яаралтай хийлгэх нь чухал/子供が日本でうまれたら、取得の手続きが必要

2019-09-25  

Японд төрсөн хүүхдийн бүртгэлийг төрснөөс хойш 30 хоногийн дотор цагаачлалын албанд хийлгэх ёстой.

Төрснөөс хойш 60-с дээш хоногоор Японд байх бол оршин суух зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. 在留資格取得許可申請-г харьяа цагаачлалын албандаа мэдүүлж авах шаардлагатай. Хэрэв тус оршин суух зөвшөөрлийг мэдүүлэлгүй хүүхдээ төрснөөс хойш 61-с дээш хоносон тохиолдолд хууль бус оршин суусан гэдгээр нутаг буцаахаас гадна, улсын бүртгэлээс хасагдаж эрүүл мэндийн даатгал болон хүүхдийн тэтгэмж, төрийн үйлчилгээ авч чадахгүй болно.

Япон хүнтэй гэрлэсэн эмэгтэйн хувьд хүүхэд төрүүлсэн бол харьяа хотын захиргаандаа/市区町村役場 болон өөрийн улсын Элчин сайдын яам, консулын газарт төрсний мэдэгдэл хийнэ. Мэдэгдэл хийгээгүй тохиолдолд өөрийн эх орондоо бүртгэгдэлгүй иргэншил болон паспорт олгогдохгүй эрсдэлтэй байдаг байна.

Гадаадын иргэнтэй гэрлэсэн Япон эмэгтэй хүүхэд төрүүлсэн тохиолдолд хотын захиргаандаа/市区町村役場 мэдүүлэх ба нөхрийнхөө улсад мөн бүртгүүлдэг байна.

Гэр бүлийн хоёр хоёулаа гадаадын иргэн байх тохиолдолд Япон улсын хотын захиргаандаа мэдүүлэн өөр өөрсдийн улсдаа тус тус бүртгүүлдэг байна.

Мэдээж улс улсаас шалтгаалан бүрдүүлж өгөх материал тус тус харилцан ялгаатай байдаг тул өөрийн улсын Япон дахь Элчин сайдын яамнаас зөвлөгөө авахын Японы тал санал болгодог байна.
Эцэст нь Япон хэл дээр дүгнэхэд:

1. 日本の市区町村役場に出生の届けをします。
2. 入国管理局に出生から30日以内に在留資格取得申請をします。
3. 母国への出生申告を駐日外国公館(大使館・領事館)で手続きします。
4. 子供のパスポートの取得は、駐日外国公館(大使館・領事館)で手続きをします。

Танд болон танай гэр бүлд амжилт хүсье.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*